Аюурсайхан.Т 2016.09.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Т.Аюурсайхан: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн заалтуудтай харшлаад байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

УИХ-ын 2016.09.07-ны чуулган үргэлжилж байна. Чуулганаар төсвийн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Худалдааны гол түнш болон бусад улстай худалдааг улам хөнгөвчилхөд чиглэсэн хэлэлцээр байгуулах чиглэлээр судалгааг эхлүүлнэ гэж байгаа. Нэгдүгээрт нь ямар судалгааг эхлүүлэх гэж байгаа вэ ? гэдгийг асуухыг хүсэж байна.

Энэ чиглэлээр хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Тухайлбал 2013 онд н.Батнасан доктороор ахлуулсан судалгаа хийгдсэн байдаг. н.Батнасан докторын судалгаа нь ерөнхий тэнцвэрийн загвар, таталцалын загвар дээр тулгуурласан том судалгаа хийсэн.

Миний хувьд 2014 онд гадаад худалдаа болон  эдийн засгийн өсөлттэй холбогдуулж хэсэгчилсэн тэнцвэрийн  загварууд дээр тулгуурлаж судалгаа хийсэн. Худалдааны гол түншүүд гэхлээр ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Америк, Канад гээд улсууд дээр маш тодорхой судалгаа хийгдсэн байгаа.

Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх л асуудал байна. Урд хөрштэй холбогдуулж хэлэхэд  БНХАУ- ын импортын хэрэгцээ нь манай улсын экспортын харьцангуй давуу талтай нийцдэг хэдий ч энэ худалдааг хөнгөвчилсөн хэлэлцээрүүд бол манай улсын уул уурхайн салбар болон ХАА-н салбар дахь боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бодлоготой харшилдаг. Нөгөө талаар импортыг хэт их хөнгөвчилж байгаа нь хөтөлбөрт орсон үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн заалттай шууд харшилддаг байна.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хариуллаа.