Содбаатар.Я 2016.09.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Я.Содбаатар: Энэ хөтөлбөрт орхигдсон зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын Чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Улс орныхоо бэрхшээлийг нилээн тооцож ингэж хөтөлбөр оруулж ирж байгаа.

Мэдээж бид хоёрхон сарын өмнө ард түмэндээ очиж УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр, амлалтаа багтааж шингээхийн тулд МАН хичээсэн тийм учраас энэ хөтөлбөрт орхигдсон зүйл байхгүй.

Тийм учраас энэхүү хөтөлбөрт бол зарим нэг хүний хэлж буйгаар орхигдсон зүйл байхгүй юм. Хэрэгжилтийн  хугацаа яаж хэрэгжүүлэх вэ яаж уялдаа холбоог нь хангах вэ чиглэлээр төрийн бодлого намын бодлогоос төрийн бодлого руу шилжиж байгаа учраас үүн дээр харж оруулж байгаа томёоллын өөрчлөлтүүд байхыг үгүйсгэхгүй энэ олон гишүүдийн дотор ойлголцлолын зүйл гарахад болох байх гэж ойлгож байна.

Засгийн газрын хөтөлбөрт бол нилээн олон зүйлүүдийг шингээх ийм зорилтуудыг дэвшүүлж байгаа.

Ойрын үед гадны хөрөнгө оруулалтын  чуулга уулзалтууд болж байна. Гадны байгууллагууд бас шинэ парламент байгуулагдаад ямар бодлого ямар чиг баримжаатай ажиллах бол гэж чих тавьж байна.

Ялангуяа нийгэм эдийн засгийн байдал амаргүй эдийн засгийн гол үзүүлэлтүүд унасан Монгол улсын нөхцөл байдал амаргүй байгаа үед бид хэрхэн эндээс гарах вэ гэдэг арга замыг тодорхойлох асуудал мөрийн хөтөлбөрөөс харагдах ёстой юм.

Нөгөөтэйгүүр төр их данхар байна. Энэ талаар шинэ засгийн газар ямар дорвитой алхам хийхийг ард иргэд харж байна.

Тухайлбал төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гүйцэтгүүлэх  төрийн ажлын чиг үүргийг давхцалыг арилгах тухайлбал өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан баахан улсын үйлдвэрийн газрууд байдаг бүд төсөв дээр ачаалал өгөөд цалингаа аваад явж байдаг.

Эд нарыг аж ахуйн тооцоонд оруулж болох уу гүү юу хэмээн төрийн албаны хүрээнд зарим жишээн дээр тулгуурлан асуулт тавьлаа.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариулахдаа Төрийн албаны бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор хөтөлбөрт байгаа 5.1.5 дээр байгаа төрийн байгууллагын ажил үүргүүдийн давхардлыг арилгах, нэгдгэх замаар яам агентлагын тоог цөөлөх нарийвчилсэн төлөвлөгөөн дээр шинэ боломж бололцоог мөрдөх зарчмыг тодорхой тусгалаа болгоно.