Оюун-Эрдэнэ.Л 2016.09.07 | Сайт: Vip76.mn

Төр хэмнэлтийн горимд шилжиж байж энэ хямралыг даван туулна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Дараагийн 4 жилд ард иргэдийн сэтгэл зүйд ойрхон байж, төрийн хэрэглээ иргэдийн хэрэглээ аль болох ижил байж бид энэ хүндрэлээс гарна. 2008 оны Европын холбооны улсуудын хямрал, 2012 оны грекийн хямрал бүгд л төр хэмнэлтийн горимд шилжиж ЗГ хөтөлбөрөө батлуулсныхаа дараа өөрсдөөсөө эхэлж байсан түүхтэй.

Иймээс ЗГ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрсдөөсөө эхэлж хэмнэлтийг хийх болов уу гэж найдаж байна.

Надад хоёр санал байна. Сумдуудад шүдний эмч байддаггүй. Жилд нэг удаа очоод шүдний эрүүл мэндийн үзлэг хийдэг байх саналыг оруулсан боловч төрийн байгуулалтын байнгын хороонд дэмжигдээгүй.

Өөр нэг санал нь Монголын нууц товчоонд бичигдсэн түүхэн дурсгалт газруудыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх саналыг оруулсан байгаа. 

Ирэх оны 4 сараас эхлээд өөр улс орнууд их бага хаадуудаа зарлахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Бид ч гэсэн Их Чингис хаан гэж их ярьдаг. Чингис хааны нэрээр хуралдааны танхимаа нэрлээд ч юмуу, онгоцны буудлаа нэрлэснээр их бага хаадуудтай холбоотой асуудлаа баталгаажуулж чадахгүй. Энэ асуудал дээр байгаль орчны яам анхааран ажлаасай.