Батзандан.Ж 2016.09.07 | Сайт: Vip76.mn

Ж.Батзандан: Тамсагийн сав нутгийг харвал Монгол уу, Хятад уу гэдэгт эргэлзэхээр байгаа шүү

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй санал хураах үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Гадаадын хөрөнгө оруулагчдыг бид урьж авчирдаг, нутаг усаа сүйрүүлдэг, эргээд татвараа авч чаддаггүй. Нөгөө талдаа экологийн тэнцвэртэй байдал маань алдагдаж хүнд байдалд орчихоод байгаа гэдгийг онцгойлон анхаарч газрын тосны бодлого дээрээ харгалзан үзэж яваарай гэж хэлмээр байна" гэлээ.

Тэрээр мөн "бид газрын тос ашиглаад эхэлчихсэн байгаа. Төсөвт орж байгаа орлого маш бага байгаа. Тамсагийн сав нутгийг эргээд харвал Монголын нутаг мөн үү? Хятадын нутаг уу гэхээр маш эргэлзээтэй байгаа" гэдгийг санууллаа.