Пүрэвдорж.Б 2016.09.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Б.Пүрэвдорж: Бидний хойч үе, ирээдүйг бэлдэж буй багш нарыг дэмжих талаар нэг ч өгүүлбэр алга

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, ид дундаа өрнөж байна. Энэ удаагийн хэлэлцэж буй асуудал салбар бүрт хамааралтай учраас гишүүд зүйл, заалт тус бүрт нухацтай хандаж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явагдаж байна. 

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж боловсролын салбарын талаар арга хэмжээний талаар Засгийн газрын хөтөлбөрт тусгахдаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгааг хэлж, энэ асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэллээ.