Баасанхүү.О 2016.09.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Оюутнуудаа өрөнд оруулах гээд байх юм

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан ид дундаа өрнөж байна. Чуулганаар хэлэлцэж буй гол асуудал бол Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрт тусгагдсан заалт бүрээр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна. 

Ирэх 4 жилд Засгийн газрын мөрдөж ажиллах хөтөлбөрийн 3.2.20-д Боловсролын зээлийн сан шинээр байгуулна гэж заасанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсрэг саналтай байгаагаа хэллээ. 

Тэрээр МАН сонгуулийн үеэр Монгол Улсын иргэн бүр өртэй, зээл бол өр гэж тайлбарлаж байсан атлаа өнөөдөр зээлийн сан гэдэг нэрээр оюутнуудаа өрөнд оруулж байна гэж үзлээ. 

...Боловсролын зээлийн сангаас хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гадаад, дотоодын өндөр төлбөртэй сургуульд суралцагсад зээл авах болно гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм... 

Мөн "Эх орноо хайрлаж, хүрээлэн буй орчноо хамгаалах" гэсэн заалтыг хассанд ч шүүмжлэлтэй хандаж, хүүхэд залуусыг эх оронч биш, байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо ээлгүй байхыг уг хөтөлбөрөөрөө дамжуулан уриалж байна гэлээ. Тиймээс ч энэ заалтаар санал хураахад дэмжихгүй байхыг гишүүдэд уриалсан юм.