Бид хонгилын үзүүр дэх гэрлийг асаахын төлөө ажиллана
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2016.09.08

Бид хонгилын үзүүр дэх гэрлийг асаахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр банк салбарт 20 орчим жил ажиллаж, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан одоогийн парламентийн эдийн засагч гишүүн. Түүний төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаарх бодлоо хуваалцсаныг хүргэе

-Төсвийн тодотголд тэрбумын хэмнэлт тусгасан атлаа алдагдал нь их наядаар хэмжигдэж байгаа. Хэдэн хүний цалин хасч, зарим татварыг нэмэх бус өөр дорвитой алхам хийх шаардлага гарч байна. Үүнээс өмнө өрийн таазыг хөндөхөөр оруулж ирлээ. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг хоёр хувьд барих ёстой. Гэвч өнгөрсөн хугацааны бодлогын уршгаар зохистой хэмжээ олон дахин хэтэрчихсэн.

Сонгуулийн өмнөх болон хойших гэдэг өдөр шөнө шиг хоёр өөр төсөв яригдаад байна. Өмнө нь гарчихсан зардлыг сонгуулиас хойш гаргах хүнд төсөв хүлээлгэж өглөө.

Хэдийнэ өрийн таазаа цоолсон өр үүсгэчихсэн байхгүй. Үүнийг одоо гогтгэж ярих уу. Эсвэл өмнөх Засгийн газар бодлогыг хэвээр нь явуулах уу гэдэг асар их ялгаатай. Бас эрсдэлтэй алхам.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд санхүүгийн салбар төдийгүй иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх шийдлүүд багтсан. Эдийн засагч мэргэжилтэй УИХ-ын гишүүний хувьд төсвийн төсөлд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

Одоогийн төсвийн тодотголыг ярихаас өмнө цаг хугацааг ухрааж харах нь зөв байх. Сонгуулийн үе буюу намын мөрийн хөтөлбөр, дараах нөхцөл байдлыг салгаж авч хэрэгтэй. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүх ард түмэн дэмжиж, намд итгэл хүюэлгэсэн.

Мөрийн хөтөлбөрт аливаа татварыг нэмэхгүй, нийгэмд шаардлагатай халамжийн бодлогыг тасралтгүй үргэлжлүүлэх, ипотекийн хөтөлбөрийг тогтворжуулах гэх мэт олон заалт бий. Улмаар үнэмлэхүй ялалт байгуулсан.

Гэвч сонгуулийн дараах нөхцөл байдал өмнөх төсөөллөөс илүү их хүнд байгаа гэдэгой танилцлаа. Макро эдийн засгийн бүх үзүүлэлтэд хямралын шинж тэмдэг илэрсэн. Тэгэхээр одоогийн нөөц бололцоогоор сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэмжээнд ажиллана гэдэг эдийн засгийн хувьд ямар ч боломжгүй.

Ялангуяа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол чухал он цагийн үед яригдаж байгаа юм. Ерөнхийд нь энэ Засгийн газрын гарааны баланс гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар мөрийн хөтөлбөрийн суурь төсөв гэж болно.

Тиймээс мордохын хазгай болгохгүйгээр ул суурьтай хандах шаардлага тулгараад байна. Хэрэв мөрийн хөтөлбөрөө дагаад улс төрийн эрсдэл хүлээхгүй, эдийн засгийн өвдөр алдагдал хүлээх замыг сонговол дөрвөн жилийн дараа мөрийн хөтөлбөр гэх юмгүй, эдийн засаг ч үгүй үлдэнэ.

-Найман төрлийн татвар нэмэх асуудлыг МАН-ын бүлгээс эргүүлэн татахаар шийдвэрлэсэн. Энэ улс төрийн эрсдэлээс айсан алхам биш үү?

Тэвчих боломжтой зардал үл болох гэж төсөв дээр ярьж байгаа адил гомж болох татвар, хөндөж болохгүй гэж авч үзэх хэрэгтэй. Энэ уцаагийн оруулж ирсэн төсвийг харахад, зардал дээр бага ажилласан байна.

Түлхүү орлого тал дээр ажиллаад татварыг хөндөхөөр оруулж ирсэн. Миний хувьд зарлага талаасаа шүүж харах шаардлага байгаа. Намын бүлэг дээр татварын талаар олон санал, санаачилга гарсан.

Миний сайн мэдэх салбарын хувьд алтны рояалти, арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлошд тагвар ногдуулах асууцлыг судалж үзсэн.

-Хэлэлцүүлгийн явцад алтны рояалтийг хөндөхийн эсрэг байр суурьтай байсан гишүүдийн нэг нь Та. Маш их ашигтай алтны салбарын татварыг нэмэхийн эсрэг дуугарсан тохиолдолд лобби гэж шүүмжлэх хүн олон бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Яахав апт олборлогчдын лобби гэж харах үзэгдэл бий. Гэхдээ цаагуураа эдийн засгийн маш том нөлөө үзүүлдэг салбар учраас энэ татварыг савлуулж болохгүй. Одоо мөрдөгдөж байгаа хууль 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй.

Өмнө нь олон удаа алтны татварыг хөвдөж байсан. Тухай бүрдээ Монголбанкивд алт тушаалт хэлбэлзсэн байдаг. Татварын бодлого энэ салбарт маш хүчтэй нөлөөтэй байж ирсэн. Тухайлбал, алт тушаалт 2005 овд оргилдоо хүрч 15.2 тонн болж байлаа. Улмаар гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хуулийн нөлөөгөөр 2010 онд 2.1 тонн хүрч, долоо дахин буурсан.

Үүний эсрэг арга хэмжээ авч татварыг 2.5 хувь болгосны үр дүнд өнгөрсөн оны эцэст 15.1 тонн болж, буцаад оргил үедээ ирсэн. Монголбанк энэ оны эхний найман сарын байдлаар найман тонн апт худалдаж авсан талаар мэдээллээ.

Жилийн эцэст түүхэн дээд төвшинг эвдэх хүлээлтгэй байна. Өнөөдрийн ханшаар 15 тонн алт гэдэг бол 600 орчим сая ам.доллар. Энэ хэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн худалдан авах сайжирна гэсэн үг.

Тиймээс валютын нөөцөд шууд нөлөөлдөг алтны салбарын татварыг хөндвөл Төв банкны нөөц дээр сөрөг дарамт авчирна. Алт олборлолт багасаж, буурахдаа дапд хэлбэрт шилжинэ. Үүнийг дагаад өнөөдөр ус агаар мэг хэрэгтэйбайгаа гадаадын

Хөрөнгө оруулалт буурах магадлалтай. Мөн төгрөгийн ханшид нөлөөлж, инфляц өснө гэх мэт зөвхөн алтны татвар бус эдийн засгийн олон сувагт шууд нөлөөлөх эрсдэлийг тооцох шаардлага байгаа юм.

-Аж ахуйн нэгжийн тат-варыг нэмэхэд хоёр баланстай болно гээд айсан. Одоо алтны татварыг хөндөх гэхэд шууд дадд хэлбэрт шилжинэ гэх мэтээр УИХ-ын гишүүд өөрсдоө ингэж тайлбарлаад байгаа нь төр өөрөө өөрийгөө үгүйсгэсэн хэлбэр биш үү. Олон нийтийн дунд Монгол Улс татвараа ч авч чаддаггүй гэх ойлголт түглээ.

Үүний хариултыг олохын тулд хоёр тоо харах хэрэгтэй. Төв банкны алт худалдан авалт, Ашиг малтмалын газар өгч байгаа аж ахуйн нэгжүүдийн олборлолтын жилийн тайлан хоёрыг тулгахад маш их зөрүү гардаг. Энэ зөрүүг тэглэж чадвал, төр хяналтаа сайн тавьж байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин татвараа өсгөөд хяналтаа тавьж чадахгүй бол төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлээс их хэмжээний алдагдал хүлээнэ. Урьд урьдын жилүүдийн тооцооллоос харахад, татвар нэмэгдвэл Монголбанкны алт худалдан авалт буурч, ирэх онд 10 тонн болж буурах магадлалтай.

Бид нэг тонн тутмаас 40 сая ам.доллар алдана гэсэн үг. Нийт таван тонноор буурна бодохоор 200 сая ам.доллар алдана. Гэтэл татвараар төсөвт төвлөрүүлэх орлого нь 20 сая ам.доллар хүрэхгүй байгаа юм. Энгийнээр халэхэд, 20 сая ам.доллар авахын төлөө арав дахин их алдагдал хүлээх үү гэдэг асуултын хариултыг хэлэхэд л хангалтгай.

-Сангийн яам, Төв банк хоёр уялдаагүй ажиллаж байгаа гэдэг шүүмжлэл явах болсон. Монголбанкны мөнгөний хатуу бодлого баримтлахад, Сангийн яам төсвөө тэлэх нь зөв. Харин Сангийн яам төсвөө хумьсан тохиолдолд Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримтлах учиртай гэдгийг олонх эдийн засагчид хэлж байна. Гэтэл эсрэгээрээ Монголбанкны шинэ удирдлагууд томилогасоноос хойш бодлогын хүүг анх удаа 4.5 хувиар огцом өсгөж 15-д хүргэлээ. Дээр нь УИХ-аар төсвөө хумих тодотгол хэлэлцэж байгаа. Энэ нь эдийн засгаа бүр дордуулах алхам гэдэгтэй санал нийлэх үү?

Төсөв, мөнгөний бодлого уялдана, уялдахгүй гэж ярьдаг. Гэхдээ хаана, юу нь уялдахгүй байна гэдгийг бодитоор хэрэгтэй. Бодлогын хэрэгслүүд дээр шинэчлэл хийх цаг болсон нь үнэн. Төсвийн гол бодлогын хэрэгсэл бол Засгийн газрын үнэт цаас. Төв банкных мөн адил үнэт цаас байдаг. Онцлог нь энэ хоёр хоёулаа мөнгө татдаг бодлогын хэрэгсэл. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.АНУ-ын төв банкны бодлогын хүү Засгийн газартаа мөнгө нийлүүлдэг хүү.

Засгийн газрынх нь худалдай авдаг хүү байдаг юм. Манайх болохоор хоёулаа мөнгө тагдаг бодлогын хүүтэй. Одоо төсвийн алдагдлыг нөхөхөд Засгийн газар 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах хэрэгтэй байгаа. Гэтэл Төв банк 15 хувийн хүүтэй үнэт цаас гаргаад арилжааны банкуудаас мөнгө татчихсан. Тэгэхээр Засгийн газар үүнээс өндөр хүү амлах шаардлага тулгарч байна.

Үүн дээр бодлого уялдахгүй байгаа юм. Эдгээр бодлогын хэрэгслээ зоригтой шинэчлэх эдийн засгийн нөхцөл цонх үе нь одоо тохиож байна. Эдийн засаг агшиж инфляц бага төвшинд, улс төрийн талаас нэг нам нь дийлэнх, олонх буюу хамгийн тогтвортой байгаа эдийн засгийн суурь өөрчлөлтийг энэ дөрвөн жилд зоригтой хийх ёстой. Ингэхдээ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах бус бие биедээ өгөөжгэй байхаар зохицуулах нь чухал. Үүнийг улс төрийн дэмжлэгтэй л хийж чадна.

-Арилжааны банкны хад-галамжийн хүүгийн орлогоос татвар авахыг нийгмийн дундаж давхарга гэхээс илүүтэй хуримтлал үүсгэчихсэн чинээлэг төвшинд эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ хуулийг хэрэгжих хугацааг хойшлуулсан байгаа. Өнөөдөр хэрэгжүүлэхэд эрсдэлийг юу гэж харж байгаа вэ?

Энэ татварыг 1990 оны дундуур авдаг байсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд, хэд хэдэн банк дампуурсны улмаас банкнаас мөнгө зугтаах үзэгдэл гарч эхэлсэн юм. Тиймээс арилжааны банкинд итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилгоор бодлогын арга хэмжээ авсан. Харин одоо нийгмийн сэтгэл зүй ямар байгааг судлах хэрэгтэй.

Нөгөө талаар хадга-ламжийн хүүнд төлөхтатварыг арилжааны банкууц зээлийн хүүндээ шингээчихдэг. Зээлийн хүү яваандаа хувийн хэвшилд бүр илүү дарамт болж ирэх магадлалтай. Тиймээс 2018 оноос татвар тавих нь цаг хугацааны хувьд зөв гэж харж байгаа.

-Сонгуулийи өмнөх болон дараах госов пок ангилаад байгаа. Дараах нь олон салааг нэг дор нэгпэсэн төсөв. Өнгөрсөн хугацаанд болоод явж ирсэн хамаарахгүй олон зардлыг төсөвт суулгаж хэт өндөр ачаалал өглөө гэдгийг сөрөг хүчний зүгээс хэлж байгаа. Өөрөөр хэлбэл. зохиомол төсөв гаргаж ирлэз гэсэн. Үүнийг төсөвт ачаалал өгөхгүй шийдэх боломя байдаг юм уу?

Энэ удаагийн төсөв бол Монгол Улсын ирэх дөр вөн жилийн хөгжлийн зураг байхгүй юу. Нэгэнт төсөвг ачаалал өгөх зүйлсийг нэгтгэж хуулийн хүрээнд оруулаа; цааш хөдөлсөн нь дээр. Ялан гуяа төсвөөс гадуур эдиш засагт хөрөнгө оруулал хийдэг явдал бий. Төв банк Хөгжлийн банкны мөнгөний нийлүүлэлтийг цэгцлэх шаардлага байгаа юм.

-Төв банкны мөнгөний нийлүүлэлтэд ипотекийн зээл багтдаг. Хуучин систем нь Төв банкийг алдагдалд хөтлөх болсон гэдэг. Цаашид ямар системээр явуулахыг зөв п харж байгаа вэ?

Ипотек бол арилжаан банкны жижиг зээлин бүтээгдэхүүн биш. Арилжаан банкаар дамжуулж ард түмэг үзүүлж буй төрийн үйлчилг гэж харах хэрэгтэй. Тиймэ: Засгийн газар зайлшгүй оролцох шаардлага гардаг. Олон улсад ч ийм байдаг. Ялангуяа манай нөхцөдд Засгийн газар гол үүрэгтэй оролцох ёстой. Банкны зах зээл маш өндөр хүүтэй хадгаламжийн эх үүсвэр дээр тогтдог Ийм өндөр өртөгтэй системээр орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөрийг явуулах боломжгүй.

Төр зөв системээ гаргаад явах нь зөв. 2012 оны сонгуулийн өмнө Ерөнхий С.Батболдын үед зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл эхэлсэн. Энэ бол өнөөдөр 3.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ипотекийн үндэс нь юм. Улмаар найман хувийн хүүтэй болгосон. Одоо тав руу оруулах ажил өрнөж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ хөтөлбөрийг илүү боловсронгуй, хүртээмжтэйгээр үргэлжлүүлнэ гэж тусгасан.

Дахиад хэлэхэд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас зарим нөхцөлийг сайжруулах ажлыг богино хугацаанд хийхэд хүндрэлтэй болж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгчийн хэлнээр он дуустал байгаа эрэлт нь 120 тэрбум төгрөг. Одоо байгаа 3.8 их наяд төгрөгийн зээлийн сарын эргэн төлөлтөөр энэ эрэлтийг хангах боломжтой гэсэн.

-“Сонгуулийн өмнө аль нам ч ялсан хүнд эдийн засаг хүлээж авна гэдгээ мэдэж байсан. МАН мөрийн хө-төлбөрөө танилцуулаад үнэмлэхүй ялалт байгуулчихсан хойноо зовлон тоочихоос өөр зүйл ярихгүй, хариуцлагаас зугтаалаа” гэх шүүмжлэлд хариулт өгөхгүй юу?

Бид хаашаа зуттах вэ. Дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна шүү дээ. Тосож авсан үүцээ задлаад мэдсэн нөхцөл байдлаа танилцуулсан. Аливаа мэдэгдэл бодлогын алхам байдаг. Дараагийн авах арга хэмжээ нь бэлэн, зах дээр аливаа шок гаргахгүйгээр явах ёстой. Бид одоо цөөнх биш цөөнхийн улс төр хийж болохгүй.

Олонхийн улс төр хийх нь чухал. Нуухыг нь авах гээд нүдийг сохолж болохгүй. Ийм байдлаар харалган мэдэгдэл хийж, арга хэмжээ авах нь буруу. Гол нь 2020 онд гэхэд эдийн засгийн байдлаа тогтворжуулчихсан. Бүр эдийн засгийн өсөлтөө сэргээгээд хонгилын үзүүр дэх гэрлээ асаачих бодолтой ажиллаж байна.