Хүрэлбаатар.Ч 2016.09.08 | Сайт: Vip76.mn

Том төслүүдээ явуулъя

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Энэ төсвийн тодотгол дээр хариуцлага, сахилга бат гэдэг зүйлийг оруулж ирье.

Нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг санхүүгийн чанга хатуу сахилга бат хариуцлага тооцдог системтэй байж даван туулна.

Хөрөнгө оруулагчид Монголд итгэж байгаа, энэ Засгийн газарт ч итгэж байна. Өмнөх шиг том төслүүд ороод ирэхээр жижиг сажиг эрх ашгаар хойш нь татдаг зүйлгүйгээр ажиллая. Нүүрсний үнэ өсөж байгаа энэ боломжийг ашиглан Таван толгойгоо явуулъя.

Нүүрсээ өндөр үнээр зарья, 40-50 доллар тээврийн зардалд явдгийг зогсооё, төмөр замаа хурдан барья, хөрөнгө оруулагч нараа татъя гэдэг үндсэн зарчим дээрээс татварын хуулиудыг болиулах шийдвэрүүд гарсан.