Баасанхүү.О 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Дулаан цахилгааны үнийг бууруулна гэж заалтаар оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар О.Баасанхүү гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зарим амлалтуудын талаар нэхэн асуув. Тэрээр үг нэг бүрчлэн хянаж өөрийн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дулаан цахилгааны үнийг тогтвортой байлгана гээд байх юм. Одоо байгаа үнэ нь өндөр байгаа шүү дээ. Уул нь дулаан цахилгааны үнийг одоо байгаагаас бууруулах боломж байгаа. Тэрийг бууруулж болдоггүй юм уу. Усан цахилгаан станц хийдэг ч юм уу.

Харин одоо нөхөн төлбөр маягаар тогтвортой байлгаад байдаг гэхдээ нөхөн төлбөр нь ч өнөөдөр хэцүү байгаа. Манай МАН-ын хөтөлбөр  шөнийн тарифийг тэглэнэ гэсэн байх юм. Тэгэхээр уг нь тогтвортой байлгана гэдэг нь хөдөлгөхгүй байлгана гэсэн үг биздээ. Миний бодлоор дулаан цахилгааны үнийг бууруулах чиглэлээр ажиллана гэж оруулах хэрэгтэй.