Батзандан.Ж 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Батзандан: Өрхийн эмнэлэг гэж тодорхой оруул

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Ж.Батзандан гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт байсан заалт тусгагдаагүй байгаа юм. Эрүүл мэндийн төвүүдийг гэсэн үг байна. Элэг гэсэн үг байна хүүхдийн эмнэлэг гэсэн үг байгаа.

Ний нуугуу хэлэхэд улс даяар байгаа улсын өрхийн эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй байгаа. Өрхийн эмнэлгүүдийг өргөтгөх шаардлагатай, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байнаа. Өрхийн эмнэлэг гэдэг үгийг маш тодорхой оруулж өгөх хэрэгтэй гэдэг саналыг хэлмээр байна.