Эрдэнэ.С 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Өрхийн эмнэлгийг нарийн төрөлжсөн эмчилгээг үзүүлэхүйц болгох хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар С.Эрдэнэ гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төрөлжсөн эмнэлгийн асуудлуудыг нарийвчилж оруулмаар байна. Түрүүн Ж.Батзандан гишүүн хэлж байсан өрхийн эмнэлэг нь анхан шатны тусламж үзүүлэх байгууллага төдийгөөр хязгаарлагдаад байгаа. Гэтэл яг үнэндээ бол анхан шатанд буюу төрөлжсөн нарийн эмнэлгийн эмчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага байна.

Өрхийн эмнэлгүүдийг өргөтгөх замаар өрхийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх төв ч юмуу тийм байдлаар өргөтгөөд тэнд мэргэшсэн төрөлжсөн эмчилгээ үйлчилгээний төрлүүдийг олшруулах хэрэгтэй байна.