Эрдэнэ.С 2016.09.08 | Сайт: Vip76.mn

Дахиж татвар нэмэх асуудлыг оруулж ирэхгүй гэдгээ хэлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Татварыг болиулж буцаан татаж байгаа нь хэр удаан хугацаатай юм бэ? Орон нутгийн сонгуульд зориулж буцаачихаад, дараа нь дахиад эдийн засаг болохоо байчихлаа гээд оруулаад ирэх үү.

Яагаад гэвэл хоёрхон сарын өмнө УИХ-ын сонгууль болсон. Мөрийн хөтөлбөр дээрээ маш тодорхой бүх төрлийн татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэж цагаан дээр хараар бичсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, сонгогчдын санал авсан.

Нийгмээс хүчтэй эсэргүүцээд, сөрөг хүчнээс шаардлага тавиад ирэхээр орон нутгийн сонгуульд зориулаад буцаад авчихсан юм биш биз дээ.

Үгүй гэвэл одоо орон нутгийн сонгуульд ямар ч үр дүн гарсан татвар нэмэхгүй гэдгээ албан ёсоор баталгаажуулж хэлэх ёстой.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг буцааж байгаа нь 380 мянган ахмадын эрх зүйн асуудлыг дордуулж байна.

Монгол улсын үндсэн хуульд заасан иргэний эрх зүйн байдлыг дордуулсан аливаа шийдвэрийг гаргахыг хориглодог.

Мөрийн хөтөлбөртөө тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж заачихаад хүчин төгөлдөр хуулийг буцааж байгаа нь ямар зорилготой вэ?

Улстөрийн зорилготой юмуу, АН-ыг хохироож байгаа юу, эсвэл Эрдэнээг хохироож байгаа юм уу.