Баасанхүү.О 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Сайд өөрөө хийчих ажлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулах хэрэг байна уу?

Өчигдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралданаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү визийг цахим олгох, визний дэвшилтэт төрөл гэсэн заалтууд хөтөлбөрт тусгасныг шүүмжлээд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн төлөө Засгийн газар санаачилгатай ажиллана гэж оруулахыг санал болгосон. 

Зөвхөн цахим виз олгох тухай ярьж байгаа бол энэ нь салбарын сайдын эрхлэх хүрээний асуудал болохоос биш Засгийн газрын түвшинд авч үзэх шаардлагагүй гэлээ. 

Үүнтэй адилхан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлыг ч Засгийн газрын хөтөлбөртөө тусгахгүй байхыг хүслээ.