Энхбаяр.Ж 2016.09.08 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: 2030 он гэхэд Монголын хүн ам нөхөн үржих чадвараа алдах нь

Халдварт болон хавдрын асуудлаар тэр дундаа элэгний хавдрын асуудлаар УИХ-ын чуулган дээр хамгийн их асуудал дэвшүүлдэг гишүүн бол Ж.Энхбаяр билээ.

Тэрбээр УИХ-ын чуулган дээр Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг анхаарч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг санууллаа.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр: 

Монгол улсад хавдар болон халдварт өвчний тархалт ноцтой байдалд хүрээд байна. Хорт хавдараар өдөрт дунджаар 7 хүн нас барж байгаагийн 4 нь элэгний хавдараар,  үүний дараагаар ходоод, улаан хоолой, умай хүзүүний гэсэн  дөрвөн энэ хорт хавдраар нас барж байна. 

Шинжлэх ухааны ололт нээлтээр гарган авч анх 90.000 доллараар үнэлэгдэж байсан эмчилгээ өнөөдөр технологийн дэвшлийн дагуу үнэ нь багссаар байгаад 150 долларт хүрэх боломж бүрдээд байна. 

Тиймээс бид үүнийг Монгол улсад яаралтай оруулж ирж, нутагшуулах шаардлагатай байна. 

Элэг хорт хавдар руу онцгой анхаарахгүй бол 400 мянга гаруй иргэн вирус тээж, ийм өвчингүй гэр бүл бараг байхгүй болж.  

Зөвхөн эрүүл мэндэд монгол улсын иргэд жилд 400-500 сая долларын гаргаж байна. 

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох,  эмчлэх, эрхтэн шилжүүлэх зэргийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

2030 он гэхэд Монгол улсын хүн амын өсөлт зогсоно шүү. Яаралтай энэ эрүүл мэндийн асуудлыг эрс сайжруулахгүй бол Монголын хүн ам нөхөн үржих чадвараа алдах нь...

Тиймээс ийм боломж нээгдэж байгаа дээр нь бид ашиглах хэрэгтэй. Төсөвт аль болох санхүүгийн дарамт учруулахгүйгээр, олон улсын хандивлагчдын тусламжтайгаар шийдье. Эрх барьж байгаа нам нь улстөрийн дэмжлэг үзүүлээд зүтгэхэд энэ салбарт ахиц дэвшил гарнаа...