Батзандан.Ж 2016.09.08 | Сайт: Vip76.mn

Долоо хоногийн дотор долоо эргэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 4 их наяд 397 тэрбум төгрөг гэж оруулж ирсэн байгаа. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд хаа нэг газраас орлого олох нь зайлшгүй.

ЗГ-ын оруулж ирсэн саналаар бол татварыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг нөхнө гэсэн.

Би эндээс нэг сэжиг төрөөд байна. Та бүхэн ирэх 7 хоногт нэг том юмаа заръя гэх байх. Тавантолгойгоо зарах гэж байна уу, Оюутолгойгоо зарах гэж байна уу? Ирэх 7 хоногт юу хийх гэж байна вэ?

4 их наядын алдагдлаа хаанаас нөхөх гэж байгаа юм.

Бодит нөхцөл байдлыг ойлгож байгаа, эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Энэ хүндрэл дэлхийн эдийн засагтай ч холбоотой, сүүлийн 10 жилийн тэнэг бодлоготой ч холбоотой, хоёр том намын алдаатай бодлоготой холбоотой.  

Бодит шалтгаан тайлбараа иргэд сонгогчдод, сөрөг хүчиндээ хэлээчээ гэж та бүхнээс хүсэж байна.

Хариултыг доорх бичлэгээс үзнэ үү.