УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллав
2010.02.09

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм.

Тус  аймгаас  сонгогдсон эрхэм гишүүн тойргийнхоо хойд зүгийн  Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын нутгаар явж, цас зудын бэрхшээлд буй малчид, иргэдтэй уулзаж байна.

Энэ гурван сумаас  хамгийн хүндрэлтэй нь байгаа нь Цагаан-Уулынхан  аж.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл нутгийн  иргэд, сонгогчдод  2009 оны намрын чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулахын хамт  “Хүний хөгжлийн сан”-гаас олгож эхэлсэн эх орны хувь хишгийн талаар тодорхой тайлбарлан, тэдний асуултад бодит хариултыг өгч байлаа.   

Хөвсгөлчүүд  иргэн бүрт хувь хишиг хүртээж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн ч цаашид уул уурхайгаас олох хөрөнгийг ажлын байр нэмэгдүүлэхэд ашиглах нь хамгийн үр дүнтэй алхам болно гэж үзэж байгаагаа  эрхэм гишүүнд хандан хэлж  байв.

Мөн малыг хөлөөр нь экспортлохын зэрэгцээ малын гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр засгаас анхаарахгүй бол  малчдын амьжиргаа сайжрахгүй, улам доройтож байгааг ч өгүүлж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.