Энх-Амгалан.Л 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Л.Энх-Амгалан: Мөрийн хөтөлбөрийг үг үсэггүй унш

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Л.Энх-Амгалан гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэлсэн О.Баасанхүү гишүүнд хандаж ийн хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай гишүүд засгийн газрынхаа хөтөлбөрийг нэг нэгэнгүй үг үсэггүй уншчихмаар байна. Цагаан дээр хараар бичсэн юмыг та нар ер нь уншихыг хүсэхгүй байгаа юм уу нүд чинь сохорцон юмуу чих чинь дүлийрцэн юмуу ингэж хоёрын хооронд богино хэмжээний улс төр хийхээ болио.

Хоёрдугаарт энэ асуудлыг эхний хэлэлцүүлэг байнгын хороонд заалт бүрээр нь ярьсан шүү дээ. Баасанхүү гишүүнээ таны хэлээд байгаа асуудал 3.2.10, 15 , 16 гээд ахиж уншаад өгье.

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд хүүхдийг хүнлэг үндэсний ухамсарт бахархалт иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг хэрэгжүүлнэ. Сурагчдад эх орноо хайрлах хүрээлэн буй орчиноо хамгаалах мэдлэг хүмүүжил олгоно гээд хоёр заалтаар тус тус орсон байгаа.