Батзандан.Ж 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Батзандан: Монгол Улсад аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ. 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг ягштал мөрдвөл төрийн алба тогтвортой байх бүрэн боломжтой. 

Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албатай холбоотой шинэ хууль санаачлах гэхээсээ илүү төрийг самардаг, тогтворгүй болгодог улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хариуцлагыг чангатгана гэж тусгах нь зүйтэй гэж үзэж байна. 

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тусгасан байна. Монгол Улс уудам тал нутагтай. Гэтэл энэ хөтөлбөрт аялал жуулчлалын бүс нутаг нь зөвхөн баруун тийш Хөвсгөл, зүүн тийш Бурхан халдунаас хэтрэхгүй байна. Тийм учраас Дарьгангын аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг оруулсан аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг жигд хөгжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй гэсэн саналтай байна.