Болд.Л 2016.09.08 | Сайт: Vip76.mn

Л.Болд гишүүн МАН-ын мөрийн хөтөлбөрийг "зүтгүүлэв"

Л.Болд гишүүн МАН-ын мөрийн хөтөлбөрийг "зүтгүүлэв"

УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөрийн халамжын шинжтэй хэд хэдэн заалтуудыг оруулах гэж "зүтгүүлэв".

Эхлээд тэр Оюутны асуудлыг "зүтгүүлдэв"

МАН-ын намын мөрийн хөтөлбөрт Оюутан бүрийг тэтгэлэгт хамруулахаар туссан байгаа тул хөтөлбөрт заасны дагуу заалтыг оруулах санал гаргалаа. 

Л.Болд: Намын мөрийн төлбөрт орсон томъёоллоор ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгуулмаар байна

Тэрээр хэлэхдээ "МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан оюутан бүрийг тэтгэлэгт хамруулах заалт нь ЗГ-ын энэ хөтөлбөрт заасанаас илүү сайн томъёололтой  байгаа юм. Үүнийг та бүхэн дэмжвэл Оюутны холбооны ерөнхийлөгч байсан хүний хувьд баярлах байна" гэсэн ч энэ санал нь дэмжлэг авч чадаагүй юм.

Үүнд Ажлын хэсгийн гишүүн Н.Цэрэнбат гишүүний "эгдүүцлийг" хүргээд авав. 

Н.Цэрэнбат: Та бол туршлагатай, ахмад, буурал төрийн түшээ

УИХ-ын залуу гишүүн Н.Цэрэнбат " Та үсээ цайтал Монголын төрд зүтгэсэн, тулхтай түшээ мөн. Мөн Та Монголын Оюутны холбоог өдий зэрэгтэй явхад гар оролцсон хүний хувьд ингэж ярьж болохгүй ээ" гээд Таны хэлээд буй зүйлс Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орох юмаа. Та туршлагатай,  ахмад, буурал  түшээ хүний хувьд микрофон хархаараа ингэж болохгүй шүү" хэмээн хүссэн юм. 

Дараа нь тэр Хүүхэд, Ээж нарын асуудлыг "зүтгүүлэв"
Л.Болд: Сонгогчдыг хуурсан болох гээд байна

Намын мөрийн хөтөлбөрт "ОЮУТАН бүрийг хамруулах" тухай байгаа бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "ДЭМЖИНЭ, өргөжүүлнэ, нэмэгдүүлнэ" гэх зэрэг ялгаварласан зүйл батлагдчихлаа. 

Мөн хүүхдийн мөнгө дээр ижил 60 хувьд олгоно, 40 хувьд яваандаа олгоно гэсэн зүйл батлагдлаа. 

Мөн Цалинтай ээж гээд хөтөлбөр байна. Үүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгахгүй бол сонгогчдыг хуурсан болох гээд байна. 

Түүний энэ саналыг мөн дэмжээгүй юм.

Мөн тэр Ахмадуудын асуудлыг "зүтгүүллээ"
Л.Болд: Оюутан залуус, хүүхдүүд, ээж нарыг гомдоодог юм байж, харин тэтгэврийн ахмадуудаа битгий гомдоогоорой

Мөн тэрээр Тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг буруулна гэж нэмэх санал оруулсан юм. Мэдээж энэ нь МАН-ын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан  байв.

Тэрээр энэ саналынхаа талаар хэлэхдээ "  МАН-ын Мөрийн хөтөлбөрт жил бүр гэж заасан хэрнээ ЗГ-ын мөрийн хөтөлбөрт "үе шаттай" гэж ухраад байна. Зээлийн хүүг бууруулна гэдгийг бууруулах бодлого барина гэж  дандаа ухарсан, буцсан заалтууд ээлж дараатай дэмжиж байгаад харамсаж байна. Оюутан залуус, хүүхдүүд, ээж нарыг гомдоодог юм байж, харин тэтгэврийн ахмадуудаа битгий гомдоогоорой гэж МАН-ын гишүүдээс хүсье.

Түүний энэ санал мөн унасан юм.