Батзандан.Ж 2016.09.08 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Батзандан: Романтик мөрийн хөтөлбөр юм аа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Ж.Батзандан гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаад буй тэтгэврийн зээл, нэмэгдэлтэй холбоотой асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Эрх баригчид ач санах хуулийн төсөл батлуулна, азай буурлуудаа баярлуулна гэж ярьж байгаа. Тэгээд хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгоно гэж яваад байдаг.

Ер нь энэ мөрийн хөтөлбөрт олон романтик заалтууд зүйлүүд байна. Тухайлбал, Насны хишиг, Ач санах, Нутгийн зон, Жаргалтай ээж гээд хэтэрхий романтик баахан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр улсын төсвөөс олон тэрбум төгрөг идэх вий гэж бодоход хүргэлээ.

Энэ тал дээр онцгойрон анхаараарай. Олон жилийн туршлагаас харахад, нэр сайхан болоод эхлэхээрээ агуулга нь буруу болоод байдаг тал бий. Зээлийн хүүг бууруулах талаар манай зарим гишүүд тэмцэл өрнүүлж жагсаж байсан.