Чинзориг.С 2016.09.09 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хийж байсан ажил, албан тушаалаас хамаараад аль болох тэтгэврийг ойролцоо тогтооно

УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар С.Чинзориг гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаад буй тэтгэвэрийн зээл, нэмэгдэлтэй холбоотой асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нэгдүгээрт Тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэсэн томъёоллууд бол манай намын мөрийн хөтөлбөрт байгаа юм.

Яагаад энийг оруулах санаачлага , санал гаргасан юм бэ гэхлээр тэтгэврийн зөрүүг ойртуулна гэдэг нь орхигдсон байсан учраас нэгэнт намын мөрийн хөтөлбөрт байгаа учраас оруулах нь зүйтэй гээд оруулсан.

Хоёрдугаарт манай гишүүд бас ойлголтын зөрүү байх шиг байна. Тэтгэврийн зөрүүг ойртуулна гэхээр манай Д.Эрдэнэбат гишүүний хэлж байгаагаар доод дээд тэтгэвэрийг автоматаар ойртуулаад ерөөсөө л дундаж нэг тэтгэвртэй болох гэж байгаа юм шиг тийм зүйл яриад байх юм. Ийм асуудал биш тэтгэврийн зөрүү гэж ямар агуулгатай байна вэ гэхлээр адил хэмжээний ажил, албан тушаалын хүмүүс тэтгэвэрт гарсан хугацаанаасаа үнийн өсөлт болон инфляциас хамаараад ялгавартай тэтгэвэр аваад байгаа юм.

2000 онд багш хийж байсан бол нэг тэтгэвэр авдаг 2010 онд тэтгэвэрт гарж байгаа багш тэтгэврийн зөрүү үүсчихээд байгаа юм. Тийм учраас адил албан тушаал ажил эрхэлж байсан хүмүүс тэтгэвэрт гарч байгаа бол тэтгэвэр нь аль болох ойролцоо болгох ийм арга хэмжээг авах гээд байгаа юм.