Баттөмөр.Б 2016.09.09 | Сайт: Vip76.mn

Анхны хэлэлцүүлгээр нь төслийг батлав

УИХ-ын өчигдөрийн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай төслийг хэлэлцлээ.

Энэ хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэхээр тусгасан байгаа юм.

Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулж ирсэн бөгөөд энэ  саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж 73.9 хувиар батлагдав.