Даваасүрэн.Ц 2010.03.31

Хөвсгөл аймгийн сонгогчидтой онлайнаар холбогдлоо

Хөвсгөл аймгийн сонгогчидтой онлайнаар холбогдлоо

УИХ-ын Тамгын газраас Хөвсгөл аймагтай онлайнаар холбогдож, "Хаваржилтын асуудал, цаг үеийн байдал" сэдвээр онлайн уулзалт, ярилцлага хийлээ. Онлайн ярилцлагыг УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр хөтөлж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Даваасүрэн нар оролцон аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагууд, иргэдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм.

Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын зудын хүндрэл, хаваржилтын байдлын талаар хийсэн мэдээллийг сонссоны дараа ярилцлагын сэдэв Хөвсгөлийн хөвч тайгад нүүрлээд буй байгаль орчны сүйрлийн асуудалд анхаарлаа хандуулав.

Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Улаан тайгад буюу тус аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутагт 3000-5000 хувиараа алт олборлогч \нинжа\ иргэд өвөлжсөн бөгөөд энэ тоо ирэх зун гэхэд 10 мянгад хүрч болзошгүй байгаа нь орон нутгийн удирдлагууд, иргэдийг онцгой анхаарлаа хандуулахад хүргэж буй ажээ. Дархадын цэнхэр хотгор хэмээн дуунд мөнхөрсөн байгалийн эмзэг тогтоц бүхий энэ нутагт хувиараа алт олборлож буй иргэд өдөрт нэг уулын энгэр газрыг тэр чигээр нь модгүй болтол нь түлшинд хэрэглэж, орчныг нь бохирдуулж, усыг нь булингартуулан хордуулж байгаа аж. Энэ байдалд сэтгэл эмзэглэсэн аймаг, сумдын удирдлагууд болон иргэд нинжа нарыг даруй нутгаасаа гаргаж, байгаль орчноо хамгаалах, газар нутгаа тусгай хамгаалалтад авах ажлаа эхлүүлэхийг шаардаж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.