Хүрэлбаатар.Ч 2016.09.09 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын багцад төсөвлөсөн 484,9 тэрбум төгрөгийг буцаан олголоо

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын багцад төсөвлөсөн 484,9 тэрбум төгрөгийг буцаан олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хөтөлбөр, арга хэмжээг хэвийн явуулах, мөрийн хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим урсгал зардлыг бууруулахгүй байх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын багцын төсөвт 484,9 сая төгрөгийг буцааж тусгах саналыг чуулганы хуралдаанд оролцсон 55 гишүүний 41 нь зөвшөөрч, 74,5 хувиаар дэмжигдлээ.