"MESSE FRANKFURT" компаниас зохион байгуулагдах үзэсгэлэнд урьж байна
2016.09.12

"MESSE FRANKFURT" компаниас зохион байгуулагдах үзэсгэлэнд урьж байна

 MeatEx нь мах, махан бүтээгдэхүүн болон холбогдох салбарын олон улсын мэргэжлийн үзэсгэлэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Тежарат Фарасу Холдингийн Тегераны олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах юм

Ираны Исламын Бүгд найрамдах улсын Худалдааг дэмжих байгууллагаас холбогдох тусгай зөвшөөрлийг өгч, Үйлдвэр, уурхай, худалдааны яамнаас баталгаажуулдаг байна.

MeatEx үзэсгэлэнд:

-Дэлхий дэх халал мах, махан бүтээгдэхүүний олон улсын мэргэжлийн цорын ганц үзэсгэлэн

-Ойрхи Дорнод дахь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн олон улсын мэргэжлийн цорын ганц үзэсгэлэн

-Ойрхи Дорнод, тусгаар улсуудын холбооны нийгэмлэг, зүүн Европын 45 сая мусульман хүн амыг хамарсан зах зээлийг хамардаг.

-Дээр дурьдсан газарзүйн бүс нутгуудын лалын улс орнуудын өндөр албан тушаалын төлөөлөгчид цуглардаг.

-Иран улсын зах зээлийн тойм мэдээллээр хангах

-Хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёрын хоорондын харилцааг мэргэжлийн түвшинд  идэвхжүүлэх

-Үзэсгэлэнгийн үеэр холбогдох байгууллагуудтай B2B /бизнесээс бизнест/ уулзалтыг зохион байгуулна.

Нэмэлт мэдээллийг дараахь хаягаар авна уу:/www.iranmeatex.com/

Messe Frankfurt (Шанхай)компани нь энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2016 онд 11 дүгээр сарын 14 -16-ны өдрүүдэд Шанхай хотын Олон улсын үзэсгэлэнгийн шинэ төвд зохион байгуулах юм.

2016 оны Expo China - 2016 мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан  үзэсгэлэнгийн гол үйл явдлуудад:

  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх эрдэм шинжилгээ, технологийн хөгжлийн чуулга уулзалт
  • Бизнест нийцүүлсэн хөтөлбөр
  • Мах, махан бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээ болон Evaluation of leading Meat Science and Technology Product
  • Хоолны шоу болон өдөр чанартай мах, махан бүтээгдэхүүнийг шалгаруулах арга хэмжээорно.

Нэмэлт мэдээллийг дараахь хаягаар авна уу:/www. meatexpochina.com/