Энхтүвшин.Ө 2016.09.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Адил ажил хийж байсан хүмүүсийнх гарсан оноос үл хамааран зөрүү ойрхон болно

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Ө.Энхтүвшин гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаад буй тэтгэвэрийн зээл, нэмэгдэлтэй холбоотой асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ бол яалт үгүй манай намын сонгуульд амласан мөрийн хөтөлбөрт оруулсанамлалт.  1.5.6 гээд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого баримтална гээд байж байгаа.

Энэ бол маш их олон хүний сэтгэлд хүрсэн ийм заалт юм. Тийм учраас би үүнийг олон талтай тайлбарлаж явсан. Нэгдүгээрт энэ дээд хэмжээг нь бууруулна гэсэн зүйл биш аль болох бүрэн тэтгэврийн доод хэмжээг түлхүү нэмэгдүүлнэ гэсэн ойлголт байгаа.

Нөгөөх нь 1995 ондоос өмнө гарсан адил ажил хөдөлмөр эрхэлж байсан хүний тэтгэврийн зөрүүг ойртуулья гэсэн санаа шүү.

1995 оноос өмнө ажилласан сувилагч байж болно. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс маш бага тэтгэвэртэй байгаа. Түүнээс хойш гарсан нь өндөр байгаа.Адил ажил хийж байсан хүмүүсийнх гарсан оноос үл хамааран зөрүү ойрхон болно гэсэн санаа.