Баасанхүү.О 2016.09.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Найруулах биш шууд хассан байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар О.Баасанхүү холбогдох асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, Хүчирхийллийг бууруулах, Хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүүхэд төрсөн цагаас эхлэн өмчийн эзэн байх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.

Гээд өөрөөр хэлбэл хүүхэд төрсөн цагаас эхлэн өмчийн эзэн байх эрхзүйн таатай орчингоосоо манай ардын нам татгалзчихлаа гэж  ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ дээр гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх эрхзүйн таатай орчинг бүрдүүлнэ гэж байна.

Нөгөө нэг хүүхэд төрсөн цагаасаа өмчтэй байна гэсэн г яагаад хассан нь ойлгомжгүй зүйл болголоо. Энэ чинь цоо шинэ утга явж байна. Найруулсан гээд байгаа. Найруулсан биш хассан байна шүү дээ. Найруулсан гэдэг бол хоорондоо ярьж байгаад хийж байгаа бол найруулсан гэж үзнэ.

Хамгийн гол нь хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх гэдэг тэр үгээсээ татгалзаж байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ хуучин нь арай дэлгэрэнгүй байсан юм бишүү.  Эсвэл энийг бүхлээр нь аваад хаячих.