УИХ-ын гишүүн Л.Болд
2016.09.12

Бүхэл бүтэн заалтыг авч хаях гээд байна

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.Чуулганаар Л.Болд холбогдох асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, Хүчирхийллийг бууруулах, Хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ гээд 1.4.3 нь болохоор гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх мөрийн хөтөлбөрийн бүхэл бүтэн заалтыг энэ санал хураалтаар авч хаях гээд байгаа юм.

Битгий тэгээсэй, мөрийн хөтөлбөрт байгаа энэ их зөв бодлого найруулгаар болвол  холиод нэг тийм том заалт болгосныг эргээд мөрийн хөтөлбөр шигээ салгачихвал ойлгомжтой зохицуулах харилцаа нь тодорхой болох юм гэв.

Мөн энэ мөрийн хөтөлбөрт орсон томъёоллоороо үйл ажиллагааны хөтөлбөрт орж байгаа юм чинь та бүхнийг гэр бүлийн хүчирхийллийн хуулиар  хүчингүй болгох, буцаах шийдвэр гаргачихаад байгаа манай их хурал энд ерөнхийлөгч хориг тавьсан байгаа.