Цогзолмаа.Ц 2016.09.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль илүү сайжрах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа. Чуулганаар Ц.Цогзолмаа холбогдох асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэгд Саяын заалттай холбоотойгоор энэ бол эхний хэлэлцүүлэг, Тэгэхээр байнгын хороон дээр ахиад энэ асуудлыг цэгцлэх бололцоо олдоно гэж миний хувьд ойлгож байгаа хоёрт ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахгүй гэсэн бодолтой эмэгтэй ч бай эрэгтэй ч бай нэг ч гишүүд  суухгүй байгаа гэдгийг энд сууж байгаа гишүүд ойлгож байгаа.

Нийгэмд хүлээлттэй байгаа энэ хуулийг бусад хуулиудтай, дүйцүүлж бусад хуультай уяалдаа холбоог нь сайжруулж үнэхээр тэр гэр бүлд гараад байгаа хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж хүчирхийллийг таслан зогсоох эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор энэ хууль тодорхой хугацаагаар хойшлогдсон байгаа.