Нямбаатар.Х 2016.09.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Өөр хоорондоо уялдаатай зүйлийг нэг талаас харж ярихаа одоо болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.Чуулганаар Х.Нямбаатар холбогдох асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Нэгдүгээрт Ажлын хэсэгт найруулгын хувьд ийм оруулж ирсэн нь буруу зүйл байгаагүй  гэж үзэж байна. Хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг ардын нам гарч ирээд л алга болгоод хүчирхийллийг өөгшүүлж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулаад байгаа юм яваад байна.

Өмнөх парламентийн үед эрхзүйн шинэчлэлийн хүрээнд  8 хууль шинээр батлагдах явцад 5 хууль нь эцэслэж ёсчлогдоогүй гэж бид бараг 14 хоног маргасан. Өөрөөр хэлбэл эдгээр хуулиуд нэг нь нөгөөтэйгөө шууд хамааралтай хуулиуд гэр бүлийн хүчирхийллийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагаар зохицуулагдана.

Түүнтэй холбоотой хэргийг шалгаж мөрдөх асуудал нь мөн энэ ёсчлогдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаад байгаа өөр хоорондоо салшгүй холбоотой байгаа зүйлсийн талаар нөгөө талаас нь дахиж яримаагүй байна. Хуульзүйн сайд танилцуулга дээрээ АН-ын бүлэг дээр ч хэлсэн, МАН-ын бүлэг дээр ч орж ирж танилцуулсан.

Эдгээр хууль тогтоомжууд цогцоороо хэрэгжинэ. Хэрэгжих тохиолдолд улсын төсвөөс 90 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгаж энэ хууль тгтоомж хэрэгжих техник эдийн засгийн үндэсийг бүрдэж байж бүхэлдээ хэрэгжинэ гэж бүгдээрээ ярьж хойшлуулсан шүү дээ. Тэрнээс биш гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэдэн эмэгтэй гишүүд гарч ирээд энэ хуулийг хүчингүй болгоё хүчирхийлэл байх ёстой гэж ярих нь зохимжгүй байх гэв.