Бямбацогт.С 2016.09.12 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

С.Бямбацогт: Хоосон улстөржихөө больцгоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.Чуулганаар С.Бямбацогт холбогдох асуудалд байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөтөлбөр боловсруулсан хүний өөдөөс хэлчихвэл зөв байхаа. Дээр нь   ХЗДХ-ийн сайд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг байгаа гэдгийг хэлье. Сүүлийн үед арай л хирээс хэтэрсэн хоосон улстөржилт яваад байгаа. Сэдэв олдохгүй , сэдэв гарч ирсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хойшлуулчихлаа үүнээс болж ээжүүд, хүүхдүүд зовох нь МАН харгис бодлого явуулж эхлэх нь гэсэн ингэж хоосон улстөржих хэрэггүй.

Харин гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлаад энэ монгол ардын намын мөрийн хөтөлбөрт засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусч байгаа зорилт бодлого хамгийн түрүүлж хэрэгжих бололцоо бүрдэнэ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлж , хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж хүүхэд төрсөн цагаас эхлэн өмчийн эзэн байх эрхийг бүрдүүлэх гэж орсон ажлын хэсгийн хувьп гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлж хүчирхийллийг бууруулах хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эдгээр зорилт хамгийн түрүүлж бүрдэнэ.