Батсуурь.Ж Баттогтох.Д 2016.09.12 | ХМА: Яам

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны төлөөллийг  хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны төлөөллийг өнөөдөр /2016.09.07/-ы өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд монголд инноваци шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс, ОХУ  хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалт”-ыг 2016.9.5-10-ы өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа аж. Тус чуулга уулзалтын анхных нь Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс санаачилгаар  ОХУ-ын Эрхүү хотноо 2016.05.16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм. Энэ хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.