Баттогтох.Д 2016.09.12 | ХМА: Мэргэжлийн холбоо

“Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Сиатл дахь Монгол Залуучуудын Холбоо хамтран  өнгөрсөн мягмар (2016.08.09) гарагт “Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе!” илтгэл болон хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү  үйл ажиллагааны зорилго нь Монголынхоо шинэ залуу боловсон хүчинг дэмжин, олон улсад өргөнөөр хэрэглэгддэг Англи хэлийг хэрхэн богинохон хугацаанд, үр дүнтэй суралцаx талаар болон Вашингтон муж дахь коллеж, их сургуулиудын талаар ерөнхий мэдээлэл өгөх байлаа.

Сургалтанд  University of Michigan болон University of Washington их сургуулиудад суралцдаг монгол оюутнууд оролцож сургуулийнхаа талаар болон  англи хэлний курс, сургуулиудаас нь олгодог тэтгэлэгт хөтөлбөр, Монгол улсын засгийн газраас олгодог тэтгэлэгт хөтөлбөр зэрэгт хэрхэн хамрагдсан тухай дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ. Сургалтын ерөнхий илтгэгчээр Вашингтон муж дахь University of Washington их сургуулийн оюутан М. Эрдэнэбилэг оролцож “Ярианы англи хэлээ хэрхэн хөгжүүлэх” талаар  өөрийн туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.  Сургалт нь  нийт 3 цагийн турш үргэлжилсэн бөгөөд оролцсон бүх залуус сэтгэгдэл өндөртэй байв. Сургалтын төгсгөлд М.Эрдэнэбилэг цөөн тооны сонирхсон залуусд 10 өдрийн ярианы   англи хэлний хичээлийг үнэ төлбөргүйгээр заахаар болсон бөгөөд оролцогчид маань идэвхитэй бүртгүүлж байв.

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Сиатл дахь Монгол Залуучуудын Холбооны хамт олондоо талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.