2016.09.13

Ж.Батзандан: Вексель гэж луйврын хэрэгсэл байна

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах, хэрэгжих хугацааг хойшлуулах, хэвээр үлдээх төсөл, барилга байгууламж, арга хэмжээний тухай санал хураах явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр төлбөрийн хэрэгслийн нэг хэлбэр болох вексель нь луйврын хэрэгсэл бөгөөд улсын төсвөт нэг объектийг хоёр удаа суулгадаг бусармаг үйлдэлд эрс шүүмжлэлтэй хандаж, Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ч энэ байдал хэвээр байсан учраас ингэж хоёр бичилт хийхээ болих санал тавьсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

"Улс төрчдийн хэлж байгаагаар улсын төсөв дампуурахад вексель, концесс, своп, бонд зэрэг нь ихээхэн нэмрээс болсон. Үнэхээр үнэн. Тиймээс векселийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Векселийн цаана банкинд өчнөөн тэрбум төгрөгийн хүү төлж байгаа шүү. Эх үүсвэртэй, эх үүсвэргүй гэж хоёр ангилж байна. Вексель бүрийн цаана улс төрчдийн хийдэг булхай, луйвар явж байдаг. Энэ байдлыг таслан зогсоож, нэгтгэж оруулж ирж байгаа нь сайшаалтай."