Батзандан.Ж 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Батзандан: Хэрэгжүүлнэ гэж заасан бол заавал хэрэгжүүлээрэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барих тухай Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан асуудлаар чуулганы хуралдаанаар үеэр үг хэлсэн. 

Түүний хувьд өнгөрсөн парламентад байх хугацаанд энэ төслийг сайтар судалж, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай хэрэгжүүлэх эсэх асуудлаар уулзаж, ярилцаж байжээ. 

Үе үеийн Засгийн газар дамнан олон жил ярьсан уг асуудлыг 4 жилийн хөтөлбөртөө тусгасан бол заавал хэрэгжүүлэхийг эрхэм гишүүн Засгийн газраас шаардсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

"Энэ төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж яваа хүнийг би сайн танина. Манай туршлагатай эдийн засагч Т.Намжим. Нэг Засгийн газар гарч ирэхээрээ дэмжинэ гэж хэлдэг, нөгөө Засгийн газар нь дэмжихгүй гэдэг. Засгийн газрын бодлогын тогтворгүй байдлаас болж, бизнес хөгжихгүй байна. УИХ-ын гишүүд уг төслийг дэмжээд, батлагдвал заавал хэрэгжүүлээрэй. Ингэж зааж, батлуулчихаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хий хоосон хүлээлт үүсгэн, хэрэгжүүлэхгүй орхиж болохгүй шүү."