Эрдэнэбат.Ж 2016.09.13 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ж.Эрдэнэбат: III цахилгаан станцаа өргөтгөх нь харьцангуй өртөг, зардал багатай

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахаар сүүлийн сар гаруй мэрийж, зүтгэсэн. Үүнийхээ хүчинд хөтөлбөрөө батлуулж, яг одоо бол яаж хэрэгжүүлэх арга хэмжээ нарийн боловсруулж, дахин УИХ-д танилцуулахаар бэлдэж байна.  

Монгол Улсын өмнө нэн тэргүүнд тулгамдсан, стратегийн чухал ач холбогдолтой асуудал гол эрчим хүч. Тиймээс ч учраас энэ асуудлыг Засгийн газар хөтөлбөрийн төсөлдөө тодорхой хэмжээнд тусгасан. Тусгасан асуудал нь зүйтэй боловч, яг юу гэж тусгасанд асуудал байдаг. Ерөнхий сайдын хувьд өөрийн боловсруулсан хөтөлбөрөө хамгаалах, батлуулахын төлөө дараах байр суурьтай байсныг хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

"2006 онд Эгийн голын усан цахилгаан станц байгуулна гэж Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ТЭЗҮ-ийг боловсруулж байх явцад 320 орчим сая ам.доллараар хийнэ гэж ярьж байсан. Одоогийн байдлаар хэрэглээ 70 орчим мвт-аар нэмэгдсэн. Тэгсэн мөртлөө 850 сая тэрбум ам.доллараар хийхээр болсон ажил байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ ажлыг эхэлчихсэн гэж байна.

Цахилгаан, эрчим хүчтэй холбооотой санхүүжигдээгүй 4 хуудас жагсаалт байна. Энэ төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улсын одоогийн хэрэглээ 5-10 дахин нугалах төсөл хөтөлбөр байна.

Өөр нэг асуудал бол 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөснөөр өртөг, зардал харьцангуй бага байна. Багануур, 5 дугаар цахилгаан станцуудын хувьд 1 тэрбум ам.доллараас хол давсан тоо яригдах гээд байна. Харин нэгэнт эхэлчихсэн ажлыг эхлүүлнэ гэж оруулж ирэх нь буруу байх."