Лүндээжанцан.Д 2016.09.14 | Телевиз: МҮОНТВ

Д.Лүндээжанцан: Парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага байгуулагдсны 26 жилийн ойн мэнд дэвшүүлэе

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага байгуулагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Монгол телевизийн зочны цагт уригдан оролцлоо

1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.