ШИЛДЭГ 10 залуу эрдэмтэнд тус бүр 10 сая төгрөгийн ТЭТГЭЛЭГ олголоо
2016.09.14

ШИЛДЭГ 10 залуу эрдэмтэнд тус бүр 10 сая төгрөгийн ТЭТГЭЛЭГ олголоо

“Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо.

Шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулж өгсөн юм. Энэ үеэр залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийллээ. 

Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна.

Тэтгэлэг авсан шилдэг 10 залуу эрдэмтэн:

 

Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм. 

Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртжээ.