Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа
2016.09.15

Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо.

Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.