Сэлэнгэчүүд Ерөнхий сайдыг Партизаны талбайд угтан авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.15

Сэлэнгэчүүд Ерөнхий сайдыг Партизаны талбайд угтан авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсаж, аймаг, сумын удирдлага, иргэдийн төлөөлөл Партизаны талбайд угтан авлаа.

Ерөнхий сайд яг одоо Сүхбаатар сумын иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.

Тэрээр өнөөдөр Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар суманд ажиллан “Атар трейд”, “Гацуурт”, Гэгээлэг трейд” компанийн тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцаж, тариаланчид, ногоочидтой уулзана.