Жүдо Академи ХСИС-тай хамтрана
2016.09.16

Жүдо Академи ХСИС-тай хамтрана

Олимпийн хамгийн олон медалийг эх орондоо авчирсан Монголын жүдо бөхийн холбоо амжилтаа ахиулахын тулд одоогоос хэдэн жилийн өмнө "Монгол жүдо 2020" төсөл санаачилж байсан билээ.

Энэ төслийнхөө хүрээнд Монгол Улсын бүх анхан шатны нэгжүүдэд жүдогийн дэвжээ байгуулах ажлыг эхлүүлж, бөхийн спортоор хүнийг хүмүүжүүлж болдог жишээг монголчууддаа харуулсаар ирсэн.

Энэ ажил нь ч өнөөдөр үргэлжилж байна. Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Жүдо академи, Хууль сахиулах их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Энэ ажлын хүрээнд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ХСИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, дэд комиссар Б.Бат-Эрдэнэд жүдогийн дэвжээ, кимоно гардуулан өгөв.