Гарамжав.Ц А.Сүхбат 2016.09.16 | Телевиз: UBS

Цэвэршүүлэх байгууламжтай танилцав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын нийт айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирыг хүлээн авч цэвэршүүлдэг тус байгууламжийг шинэчлэлгүй 52 жил болсон тул тоног төхөөрөмж нь хуучирч муудан, доголдох болсон.

Тодорхой хэмжээнд арга хэмжээ ирсэн ч нэгэнт л хуучирсан тул нэмэргүй гэнэ. Сүүлийн үед улс, нийслэлийн төсвөөр тавьсан шугам хоолой чанаргүй байгаагаас төвлөрсөн шугам сүлжээнд хөрсний ус их хэмжээгээр орж ирэх болжээ. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ирэх бохирын хэмжээг нэмэгдүүлэн, хүндрэл учруулж буйг Ус сувгийн удирдах газрынхан гишүүдэд мэдээлсэн юм.

Хүлээн авч буй усны хэмжээ, химийн бохирдолт нь нэмэгдсэнээс үүдэн цэвэрлэгээний түвшин буурч, өчигдөр л гэхэд 75 хувьтай буюу Туул голд нийлүүлж буй усны хэмжээ стандартад нийцэхгүй байв.