Бат-Эрдэнэ.Б 2016.09.20 | Сонин: Монголын үнэн

Батлан хамгаалахын сайдын Б.Бат-Эрдэнэ 60 хоногт

Батлан хамгаалахын сайдын Б.Бат-Эрдэнэ 60 хоногт
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

Батлан хамгаалах салбарынхан улирал, сар, долоо хоног, өдөр, цаг тутамдаа бэлтгэл сургуулилт хийж ажилладгаараа онцлогтой. 60 хоногт салбарын хэмжээнд өрнөж байгаа томоохон ажлууд гэвэл Катар, Япон улсын Зэвсэгт хүчнийхэнтэй цэргийн хээрийн хамтарсан сургуулилт хийж, ОХУ-д болсон олон улсын тэмцээнд Монголын танкчин дайчид амжилттай оролцсон явдал байв.

"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж 1000 оюутан залуусыг түргэвчилсэн хугацаанд цэргийн ' эрдэм мэдлэгт сурган тангараг өргүүлээд байна. Удахгүй Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний "Сэлэнгэ-2016" хамтарсан сургууль ОХУ-ын нутагт явагдаж дуусна. Хамтарсан сургуульд оролцох Монголын дайчид бэлтгэлээ базаасаар байна. НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд  Монголын дайчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрсэнтэй холбогдуулан түр гүүр байрлуулан зорчигчдод тусалсан нь ард иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болов. ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн оркестр, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль "Спасская Башня 2016" олон улсын хөгжмийн наадамд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран амжилттай оролцлоо.

Энэ жил түүхэн тэгш ой тохиож байгаа Зэвсэгт хүчний зарим анги байгууллагынхан бүтээлч ажлууд санаачлан хийж бутээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэсээр байна. Батлан хамгаапах салбарын багц хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ амжилттай хийж УИХ-ын намрын чуулганаар батлагдан гарах байх гэдэг хүлээлт салбарынханд байна.

Энэ мэтчилэн өөр олон ажил цаг хугацаа, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Монголын дайчид туурга тусгаар эх орныхоо аюулгүй байдлыг      сахин хамгаалсаар байна. Ингээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнийн 30 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаас тоймлон хүргэж байна.

Батлан хамгаалах яам үндсэн чиг үүргийн яам боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болголоо. Засгийн газрын бүтцэд Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг үндсэн чиглэлийн яамаар тооцон баталлаа. Энэхүү хуулиас өмнө Батлан хамгаалах яамыг чиглэлийн яам хэмээн хуульчилсан байсан бөгөөд бусад яамдын хувьд чиглэлийн яам хэмээн хэвээр үлдээн баталсан юм.

Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы пүрэв гаригийн /2016.09.01/ нэгдсэн хуралдаан 17 цаг 30 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд энэ өдрийн хуралдаанаар хэд хэдэн  асуудлыг        хэлэлцсэн юм.  

Батлан хамгаапах бодлогын тулгуур үндэс баримт бичгийг шинэчлэн баталсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан.

Үүний хүрээнд манай салбарын эрдэмтэн докторууд, мэргэжилтэн судлаачдын практик хэрэгцээ шаардлага, судалгаанд суурилан боловсруулсан олон жилийн хөдөлмөр болох Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн апба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг энэ өдрийн хуралдаанаар баталлаа.

Мөн Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яамны бүтэц орон тоог нэмэгдүүлж шинэчлэн батлуулаад байна. ‘‘Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр’’-т Батлан хамгаалах бодлогын чиглэлээр гол гол зорилтуудаа тусган УИХ-д өргөн бариад байна. Түүнээс гадна “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байна.

Б.Бат-эрдэнэ сайд ЗХЖШ болон зэвсэгтхүчний 232 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ өнгөрсөн амраптын өдрүүдэд Хэнтий аймаг дахь Зэвсэгт хүчний 232дугаар ангид ажиллалаа. Ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож ангийнхаа зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашид салбарын  удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх ямар ажил байгааг илэрхийлж байв.

Мөн ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцаж, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаархи мэдээллийг сонслоо. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал ДДаваа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

ЗХЖШ-ын үндсэн зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт   хүчний           Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал            эрхэлсэн Засгийн газрын     гишүүнийг     цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршдог.

Үйл ажиллагааны үндсэн зорилт гэвэл Монгол Улсын Зэвсэгт хүчнийг          цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн            цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан            хамгаалах       асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн байгууллагад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх юм.

Бодлогын чанартай тушаал шийдвэрүүд гаргалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ томилогдсоноосоо хойш сахилга дэг журмыг бэхжүүлж, ажлын хариуцлагыг өндөржүүлэн, өвөлжилтийн бэлтгэл хангах, төсөв хэмнэх, зардал бууруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зэрэг 30 гаруй тушаал шийдвэрийг гаргаад байна.

Энэ ч үр дүнгээ өгч байгаа. Батлан хамгаалах салбарт биеийн тамир, спортыг хөгжүүлэх иргэдийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг сайжруулах хөтөлбөрийн төслийг боловсруулж байна

Батлан хамгаалах яам - Гадаад хамтын ажиллагаа

Гадаад харилцаа өргөтгөх хамтын  ажиллагаагаа идэвхижүүлэх үүднээс манай улсад суугаа гадаадын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг хүлээн авч уулзан хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Үүнд, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь, ХБНГУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Штефан Дюппелт, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Суреш Бабу, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов, БНЧУ-аас Монгол ,Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ибуинву- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез нарыг хүлээн авч уулзсан юм.

Яам хоорондын зөвлөлдөх уулзалт 

Монгол Улс, БНХАУ- ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзапт болпоо. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх төвшний харилцан айлчлап хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн тусламж, боловсон хүчин сургах, хил хамгаалах, хамтарсан сургууль хийх зэрэг олон чиглэлээр амжилттай өргөжиж байна.

Цэрэг техникийн хамтын ажиллагаа 

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлог