Л.Болд: АН-д шинэчлэл биш шинэ хүн хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л. Болд
2016.09.20

Л.Болд: АН-д шинэчлэл биш шинэ хүн хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л. Болдтой ярилцлаа.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны   хурал өнгөрсөн долдугаар сарын 19-өөс хойш тав дахь удаагаа товлогдоод хойшиллоо. МоАН санаачнлгынхан бойкот хийгээд байна гэсэн таамаглал ч гараад байгаа?

Бойкотыг Гүйцэтгэх зөвлөл хуралдаж хийж байгаа. Гүйцэтгэх зөвлөл дээр ямар хүмүүс, манайхны хэлдэгээр хэний фракцууд нийлж байгаад ийм шивдвэр гаргаад байгааг бүгд мэдэж байгаа. Түрүүчийн хурал дээр ч манай санаачилгыг дэмждэг  ҮЗХ-ны гишүүд бүгдээрээ ирсэн.

Гэтэл хурлын өрөөг нь түгжчихээд хөөгөөд явуулсан. Баян-Өлгий, Өвөрхангай гээд бүх л аймгуудаас хүмүүс ирж байгаа. Тэр хүмүүсийг зориод ирчихсэн байхад яг урд өдөр нь буцаачихаар үнэхээр хүндрэл үүсээд байгаа юм. Ийм байж болохгүй ээ.

Үүн дээр бид ний нуугүй, илэн далангүй байх хэрэгтэй. Монгол бол ардчилсан улс. Бүр дамшигласан мэт олон улсын ардчиллын өдөр тийм ардчилалгүй шийдвэр гаргаж байна. АН бол дүрэмтэй нам. Үндэсний зөвлөлдөх хорооны хурал эхэлчихсэн байхад Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь удаагаа дүрмийн бус хурал хийж, мөн дүрмийн бус шийдвэр гаргаж байна л даа.

Энэ талаар гишүүдийнхээ дунд өргөн хүрээтэй ярих цаг нь болжээ л гэж би бодож байна. Хурал хойшлогдоод байгаа шалтгаан нь юу гэхээр тэд нэг албан тушаалын хуваарь хийчихсэн. Намын даргаа авах ёстой гээд ганцхан хүн үлдчихсэн. Тэр нь олонх байхгүй. Тэгээд маш өрөвдөлтэй ардчилсан зарчмаар, ҮЗХ-ны гишүүдээр шийдүүлэхгүй хүчээр шахаанд оруулж шийдүүлнэ гэж найдаад байгаа юм уу хаашаа юм.

Энэ бол буруу л даа. Ингэхийн бол манай. АН-ын хувьд том алдагдал болно. ямар ч эзэнгүйгээр орон нутгийн сонгуульд орох боллоо. Миний хувьд үүний хариуцлагыг намыг ийм байдалд оруулсан, УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд ялагдуулсан, одоо орон нутгийн сонгуульд намыг маш хүнд байдалд оруулж байгаа тэр хүмүүс бүрэн дүүрэн хүлээх ёстой гэж бодож байгаа.

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг орон нутгийн сонгуулийг өнгөртөл хойшлуулж байгаа нь ямар учиртай юм бэ. ҮЗХ-аар томилогдсон намын даргын үүргийг орлон гүйцэтгэх хүн намаа орон нутгийн сонгуульд ялагдуулчихвал Их хурлаар арга хэмжээ авхуулна гэж болгоомжлоод байна уу?

Би тэр хүмүүсийн юунд найдаад байгааг гайхаад байгаа юм. АН олон зуун мянган гишүүнтэй том нам шүү дээ. Тэр хүмүүсийнхээ сонирхлыг хөсөр хаяад эндээ өрөөндөө нуугдчихаад хуйвалдааны шийдвэр гаргаад байх юм. Үүгээрээ олон мянган гишүүдийн эрх ашгийг зөрчиж байна.

Тиймээс үүнийгээ болиоч ээ гэж уриалмаар байна. Ямар ч хурал хийхгүй болохоор уриалаад хэлж болохгүй байна л даа. Хурал хийвэл хурал дээр хэлмээр байдаг. Би өмнө ҮЗХ-ны хурал дээр хэлэх үгээ хуралдахгүй болохоор нь захиа хэлбэрээр гаргаж байсан. Яг тэр үгээ дахиад л хэлмээр байна.

-Гүйцэтгэх зөвлөл дүрмээ зөрчиж хуралдаад ҮЗХ-ыг хойшлуулаад байна гэлээ. Ийм тохиолдолд авах арга хэмжээ байдаг уу?

Дүрмийн хороонд хандана. Гэтэл Дүрмийн хорооноос гарсан шийдвэрийг нь бас хэлэлцдэггүй. Ингээд намын дотоод ардчиллыг уландаа гишгээд байгаа юм. Манай намын ялагдал ерөөсөө энэ шүү дээ. УИХ-д нэр дэвшүүлж байгаа процесс гэхэд шууд жагсаалт уншсан.

Энэ буруу л байхгүй юу. Сая Хан-Уул дүүрэг дээр энэ фракцууд нийлж байгаад зүв зүгээр тэнд найман жил ажиллаж байгаа ч одоогийн эрх барьж байгаа залуучуудыг нь хөөж гаргаад өөрснөө баахан гадны хүмүүсийг авчирч жагсаалт уншаад тулгасан.

Бас яг шөнийн 00:00 цаг болох гэж байхад жагсаалт уншиж тулгаад баахан хэрүүл болгоод тараачихсан. Ингэж энэ намын дүрмийг бүх шатанд гуйвуулж байгаад би маш том гомдолтой байгаа. Би удахгүй хэвлэлийн хурал хийнэ. Бүх баримтуудыг дэлгэнэ. АН-ыг ингэж үл бүтэх бүлэглэлүүдээр үрэн таран хийлгэх эрх бидэнд байхгүй. Би 1990 оноос хойш энэ намын төлөө амь бие хайрлахгүй явж байгаа, цаашдаа ч явна. Одоо бол үнэхээр тэвчээр барагдлаа.

-Хан-Уул дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүмүүст бас жагсаалт тулгажээ?

Сунжруулж, санал хурааж байна, тоолж байна гэж худлаа баахан цаг авч байгаад яг 00:00 цагийн өмнө дахиад нэг жагсаалт уншаад багалсан. Санал тоолсон материал нь хаана байна гэсэн чинь алга болчихсон. Тэгээд хугацаа нь болчихоор ямар намаа сонгуульд оруулахгүй байлтай нь биш.

Тэр баахан хүмүүсийг нь нэр дэвшүүлээд явж байна. Тэнд ажлаа хийж байсан залуучууд нь бие даагаад нэр дэвшчихсэн. Ерөнхийдөө бол маш муухай аргаар намыг, энэ олон хүмүүсийг юунд хүргэхийн төлөө яваад байгааг нь би гайхаад байгаа юм.

-АН-ын зарим гишүүд ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй ингэж явсаар нам ч үгүй болох вий гэсэн болгоомжлолоо илэрхийлж байгаа?

Харин яах гээд байгааг нь би ойлгохгүй байна. Үүний цаана хамгийн гол хоёр юмыг бодох ёстой. Нэгдүгээрт, АН ийм сул дорой, учраа олохгүй, гудамжинд байгаа нөхцөлд эрх баригчид дураараа аашилж байна шүү дээ. Ард түмний эрх ашгийг хөсөр хаяж сонгуулиар амласан амлалтууддаа тэрсэлж байна. Үүнийг бид зүгээр хараад байж болохгүй. Хоёрдугаарт, АН-ын гишүүдийг яаж ч болно гэж үзэж байна шүү дээ.

АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч учраас хоригийг нь хууль бусаар буцааж байна. АН-ыг үндэслэгч лидерийг гурав, дөрөвдэх удаагаа С.Зоригийн аллагад сэжиглэж, түүгээрээ баахан сенсаци дэгдээлээ. Гүйцэтгэх шатанд хүмүүсийг хэдэн мянгаар нь хоморголон халж байна. Бүх яамнаас АН-ын үед тэдэнтэй ямар нэгэн байдлаар ингэж ханиасан, гар барьсан, ажлаа хийж байсан хүмүүсийг бүгдийг нь халж байна.

Үнэхээр маш том нийгмийн аюулын харангийн дохио цаана чинь дэлдэж байна шүү дээ. Энэ Засгийн газар ямар ч хяналтгүй бух шилний дэлгүүрт орж ирчихээд туучиж байгаа юм шиг л авирлаж байна. Үүний цаана манай эх орон маань яаж хохирч үлдэх үү. Нам бол яах вэ. Энэ бидний асуудал. Өнөөдөр үнэхээр хэмжээнээсээ хэтэрсэн учраас би үгээ хэлж байна.

Үүнээс өмнө би нэг ч удаа энэ асуудлаар ярьж байгаагүй. Болно, бүтнэ гэж бодоод явж байсан. Би хэзээд хүмүүсийг ухамсартай гэж итгэж явдаг. Улс орон чинь үнэхээр жинхэнэ сүйрэл рүү явлаа гэдгийг бид хараад мэдэж байна.

Тэгтэл бид тэр ажил руугаа орохын оронд өнөөдөр тарваганы нүхэнд орчихоод бие биенийгээ отоод сууж байдаг. Цорын ганц нэг нөхөр албан тушаалын наймаагаар намын дарга болох ёстой. Тэрний төлөө өнөөдөр Монгол Улс сөнөх ёстой юм байна л даа. Тэгэхээр би бүгд нэр дэвшихээ болъё гэж байгаа. Намын дарга шинэ хүн болог.

Ямар нэгэн албан тушаал хашсан, ҮЗХ, ГЗ-ийн гишүүн байсан бүх хүмүүс хариуцлагаа хүлээе. Ингээд цоо шинэ хүмүүсийг ард түмнээсээ марафоноор гаргаж ирье. Ингэж ард түмний нам болгон шинэчилж шинэ цаг үеийг гаргая л даа. Тийм үлгэр дууриаллыг би үзүүлж байгаа юм.

-Таны яриад байгаа тэр нэг хүн нь Д.Эрдэнэбат уу?

Мэдэхгүй. Түрүүчийн хүмүүс нь албан тушаалаа авчихсан. Одоо нэг л албан тушаал үлдсэн. Түүн дээр одоо хэнийгээ тохирчихоод байгаа юм. Тэрийгээ тулгаад болохгүй бол хурлыг хойшлуулаад байдаг. Нэг л юманд найдаад, гэнэтхэн намын гишүүдийн олонх тэрийг нь дэмжинэ гэж бодоод байгаа юмуу, хаашаа юм. Ийм утгагүй байж болохгүй шүү дээ.

Манай АН дотроо буглаад юмаа нуугаад үй онцлогтой. Ил тод яриад явдаг яагаад гэвэл энэ ард түмний төрсөн ард түмний нам юм. намын гишүүд бол ард түмэн Тусгай, хаалттай хэдэн гэр удам дамжсан, бие биенээ хайцаалсан мафижсан сүлжээ биш шүү дээ.

Үнэхээр аль ч сум, хороонд очсон ихэнх гишүүд нь энэ улс, намаас нэг төгрөг гуйж үзээгүй, ардчиллын амь насаараа дэнчин тавиад явж байсан сайхан хүмүүс байдаг юм. нуруун дээр гарчихаад туйлаад, туучаад одоо бүр сүүлдээ түүндээ итгэчихсэн. Нэг ийм хор, тоглоом, хов, хэрүүл хог болсон зангаараа үнэхээр Улсыг сүйрүүлж байна шүү дээ.

-Та намын даргад өрсөлдөх боломжтой хүмүүсийн нэг. аад өрсөлдөхгүй гэж зарлаж гаа юм бэ?

Би бүгдэд нь үлгэр үзүүлэх гээд байгаа юм. Хэрвээ би намын дарга болно гээд олон гавьяа яриад явж Тэгвэл бүгд л болно гээд энэ нам  шинэчлэгдэхгүй шүү дээ.

Намын болох хүн өчнөөн байгаа. боломж олгоё л доо. Бүгд нэрээ татаж энэ амбицаа больж энэ намд шинэчлэгдэх бололцоо олгоё. Түүнээс тагаас зугтааж байгаа юм биш. тэргүй энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүний нэгийн 1990 оноос хойш энэ намын удирдлагад  том, жижиг хэлбэрээр хувьд би хариуцлага үүрнэ хүлээнэ намаа аваад явна.

Гэхдээ өнөөдөр Монгол Улсын хэмжээнд АН-д байгаа ганцхан албан тушаал нь дарга л байгаа. Үүнийг л нэг идэх өвчин тусчихсан юм шиг нохойн тоглоом, доог болоод улсаа намаа, ард иргэдээ сүйрэл рүү түлхээд явж байж болохгүй шүү дээ.

-Та арванхоёрдугаар сард болох намынхаа Их хурлаар ч гэсэн намын даргад өрсөлдөхгүй юу?

Намын даргад хэрвээ хуучин бүгд өрсөлдөхгүй гэвэл би өрсөлдөхгүй ээ. Тэр зарчмаа тогтмоор байна. Үнэхээр шинэ намын дарга гаръя гэх юм бол би түүнд уриалаад нэрээ татаж байгаа юм. Хэрвээ хуучин нөхдүүд өрсөлдөөд дахиад энэ намыг наймааны талбар хэвээр байлгана гэх юм бол түүнийг зогсоохын төлөө би ямар л арга хэмжээ авах ёстой тэр бүгдийг хийнэ.

-АН-ын шинэчлэлийг янз янзаар л ярьж байна. Таны хувьд хэрхэн шинэчлэгдэх ёстой гэж харж байна?

АН-д шинэчлэл хэрэггүй. АН-д шинэ хүмүүс л хэрэгтэй. Манай АН шиг ийм шинэ нам байхгүй. Гагцхүү шинэ намыг маань хуралдуулахгүй, ардчиллыг нь нухчин дараад сүйрэл рүү явуулж байгаа тэр хүмүүс солигдоод шинэ хүмүүс л гарах ёстой. Тэгээд эргээд АН гэгдэж, дотоод ардчиллаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нам бол Монголын хамгийн хүчтэй нам. Одоо ч, цаашид ч байх болно гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа.

-Дүрмийн шинэчлэлийн талаар бас нэлээд яриад байна шүү дээ?

Хамгийн гол  нь мөрдөхгүй дүрмийг шинэчлээд, шинэчлээд яах юм. Одоо дүрмээ огт мөрдөхгүй байгаа шүү дээ. Тэгэхсээр дүрмийн шинэчлэл ярьж байгаа нь инээдтэй асуудал. Тийм учраас би намын хуулийг янзалчихья гэсэн чадсангүй. Эрх баригчид мэдээж хийж өгөхгүй.

Одоо манай дүрэм ирээдүйн намын хууль болохоор ийм хэмжээний дүрэм байх ёстой. Түүнийгээ ягштал мөрдүүлдэг, хариуцлага нь автоматаар хүчин төгөлдөр болдог. Намын дүрмийг уландаа гишгээд байгаа удирдлагыг шууд автоматаар огцруулсан. Мөн гишүүдийн эрхийг сайн нээж өгөх ёстой. Дүрмийн өөрчлөлтөд ердөө тэр л хэрэгтэй шүү дээ.

-Намд шинэ хүн гаргаж ирэх ёстой гэж ярилаа. Тэр нь хэн бэ?

Тэрийг ард түмэн, намын гишүүд мэдэх ёстой. Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд бүх шагаар яваад намынхаа дэмжлэгийг аваад гарах тийм л хүмүүс хэрэгтэй шүү дээ. Тэрнээс гадаадаас нэг бурхан авчраад тавина гэж байхгүй.

-АН фракцуудтай, фракцуудаа барьсан хүмүүстэй. Тэд нь ҮЗХ- гоо хайрцагласан байдалтай харагддаг. Ийм тохиолдолд шинэ хүмүүсийг гаргаж ирнэ гэдэг бэрх юм биш үү?

Харин тийм. Тэгэхээр бид үүнийг нээлттэй задлаад тавшихаар фракцууд чинь байхгүй болчих юм. Одоо компани шиг болчихсон. Бүгдээрээ багц багц хувьцаатай. Хувьцаануудаа нийлүүлээд 51 хувь болонгуут бусад 49 хувиа, нийт намаа, ард түмнээ гишгээд байгаа байхгүй юу.

Тэгэхээр үүнийг болиулах ёстой. Зүгээр фракцлаад, ойлголцоод үзэл бодол, ухаанаа уралдуулах бол нээлттэй шүү дээ. Хэзээд ийм юм байх л болно. Одоо тэртэй тэргүй хуваах албан тушаал байгаа биш хөрсөн дээрээ буугаад зөв чиглэл рүүгээ явах ёстой. Угаасаа өөр сонголт байхгүй. Цаг хугацааны л асуудал.

-Та түрүүн СЗориг агсны хэрэгт холбогдуулж Э.Бат-Үүл баатрыг шалгасан талаар яриад өнгөрсөн. Түүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Бодитой юм байдаг бол шүүх, прокурор дээрээ ийм асуудал байна гээд гаргаад ирэх хангалттай хугацаа өнгөрлөө шүү дээ. 18 жил шалгаад байдаг юм байж болохгүй шүү дээ. Энэ чинь манай намын байгаа байдалд нь л тааруулж байгаа алхам. Манай нам хүчтэй байхад шалгаж л байсан. Гэхдээ ингэж зарладаггүй байсан биз дээ. Одоо яаж байна. Танай намын үндэслэгч, лидер, баатрыг чинь ингэж болно гэдэг чинь намын жирийн гишүүд хаана очихуу.

-Та өнгөрсөн хэд хоног тойроггоо ажиллаж. Хүмүүс юу хийж захиж байна?

Ард түмэн цөхрөнгөө барж байна. Удахгүй хувьсгал гарахад ч бэлэн байна шүү гэдгийг би маш сайн мэдэрлээ. Үнэхээр ард түмний тэвчээр барагдаж байна. Шинэ засаг төрд итгэл алдарсан байна. Тиймээс эрх баригчдад сануулахад та нар сайхан амлалтаар эрх барих нэг хэрэг.

Одоо ажлаа хийж, ард түмнийхээ амьдралыг өөрчил. Өнөөдөр албан тушаал л хуваагаад байна. Яасан хувааж дуусдаггүй албан тушаал ю. Ерөөсөө ажил хийж байгаа хүн алга. Гурван сар бараг 100 хонолоо шүү дээ. Албан тушаалыг хуваахыг ажлаа хийж байхдаа хийж болно оо доо. Ажиллаж байгаа, чадаж байгаа хүмүүсийг нь ажиллуулаад тэгээд ээлж дараатай хий.

Дөрөвхөн сараар сонгогдсон мэт амь тавьчих гээд, үхчих гээд албан тушаалын наймаа хийгээд байх юм. Цаана нь ард түмэн сүйрээд байхад ажил руугаа түрүүлж ороод дараа нь албан тушаалаа хувааж болно шүү дээ. Тэгвэл өшөө амттай байна биз дээ. Одоо бүх юмыг нураачихаад албан тушаалтай хэдэн нөхдүүд яах юм. Ард түмэн ирээд бүгдийг нь нураагаад хаячихна. Ард түмэн үнэхээр хатуу сануулга хэлж байна.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудадд АН-ын санал туссан уу?

Бид хэл ам хийснийх эрхзүйн шинэчлэлийн хуулиудыг хэлэлцэхээр оруулчихсан. Түүнийг өргөн барих уу, үгүй юу гэдэг асуудал байна. Тэгээд байх ёстой асуудлууд орсон. Газар өмчлүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, сайн оюутан, хашаа, малчин гээд зээлийн хүү бууруулах, бизнесийг дэмжих гол гол зүйлүүдийг манай намынх гэдэг утгаар хойшлуулчихаад байгаа.

-АН-ын УИХ дахь бүлэг дэргэдээ зөвлөхүүдийн зөвлөл гээд хуучин гишүүн байсан хүмүүсээ оруулчихсан байсан. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

Ялангуяа өнөөдөр есөн хүн цөөнхийн үүргийг гүйцэтгэнэ гэдэг бэрх л дээ. Бидэнд сэдэв, салбар бүрээр мэргэжлийн, олон нийтийн, хяналтын зөвлөлүүд үнэхээр хэрэгтэй. Түүнд нь бол манай намын идэвхтэй гишүүд, хуучин гишүүд бүгд л байж болно. Энэ шийдвэрийг ямар ч байсан бүлгийн удирдлагаас гаргаад явж байгаа.

-Ээлжит бус чуулган болж өндөрлөлөө. Та хэрхэн дүгнэж байна?

Монголын түүхэнд хараар бичигдэх чуулган болсон. Ийм үр дүнтэй чуулган өнгөрсөн 26 жилд байгаагүй. Үндсэн хууль, Ардчилсан хувьсгалын хэмжээний зүйл бол эрхзүйн шинэчлэл байсан. Гэтэл батлагдсан хуулиудыг тогтоол гаргаж хууль бусаар буцаалаа. Шинэ Эрүү, Зөрчлийн хуулиудыг хугацааг хойшлуулаад эрхзүйн шинэчлэлийг үрэн таран хийлээ л дээ. Эд нар ямар том хар нүгэл хийснийг түүх харуулна.

-Хууль зүйн байнгын хорооны дарга ёсчлох дутуу байсан хуулийг буцааснаа “Шинэ парламент бүрэлдсэн. Гишүүдийн ихэнх нь өмнөх парламентад байгаагүй хүмүүс. Хэлэлцүүлгийн шатанд яригдсан санал онолыг бүрэн орж байгааг мэдэхгүй хүмүүст найруулгыг нь сонсгоод ёсчлох нь буруу учраас татаж аваад дахин хэлэлцүүлэхээр болсон” гэж тайлбарлаад байгаа?

Олон улсын эрхзүйн ямар ч шинжээчид тэр тайлбарыг нь үзэх юм бол татаж унана. Ийм онигоо ярьж байж болохгүй л дээ.

-Өрийн таазыг нэмчихлээ. Гаднаас зээл авч эдийн засгийн хүндрэлийг гэтлэх талаар яриа гарах боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна?

Би Төсвийн байнгын хороонд байхгүй учраас энэ талаар мэдээлэл алга. Дараагийн шатанд ямар арга хэмжээ авахаа бидэнд танилцуулах байх. Бид бүлэг дээрээ сонсох ёстой. Түүнийг нь сонсоогүй байж дүгнэх эрт байна л даа. Ялангуяа санхүү мөнгөний асуудал дээр хаа хамаагүй мэдэгдэл хийх ямар аюултайг төгрөгийн ханш харууллаа шүү дээ. Тийм болгоомжгүй хяналтгүй, хариуцлагагүй мэдэгдлүүдийг мөнгө санхүү хариуцсан хүмүүс хийж болохгүй шүү дээ.

-АН фракцуудтай, фрагцуудаа барьсан хүмүүстэй. Тэд нь ҮЗХ-гоо хайрцагласан байдалтай харагддаг. Ийм тохиолдолд шинэ хүмүүсийг гаргаж ирнэ гэдэг бэрх юм биш үү?

-Харин тийм. Тэгэхээр бид үүнийг нээлттэй задлаад тавьчихаар фракцууд чинь байхгүй болчих юм. Одоо компани шиг болчихсон. Бүгдээрээ багц багц хувьцаатай. Хувьцаануудаа нийлүүлээд 51 хувь болонгуут бусад 49 хувиа, нийт намаа ард түмнээ гишгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг болиулах ёстой.

-Зүгээр фракцлаад, ойлголцоод үзэл бодол, ухаанаа уралдуулах бол нээлттэй  шүү дээ. Хэзээд ийм юм байх л болно. Одоо тэртэй тэргүй хуваах албан тушаал байгаа биш хөрсөн дээрээ буугаад зөв чиглэл рүүгээ явах ёстой. Угаасаа өөр сонголт байхгүй. Цаг хугацааны л асуудал.