Оюунхорол.Д 2016.09.20 | Сонин: Монголын үнэн

Д.Оюунхорол гишүүн тойргийнхоо зарим өрхийн цахилгааны асуудлыг шийдэв

Д.Оюунхорол гишүүн тойргийнхоо зарим өрхийн цахилгааны асуудлыг шийдэв
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

Нийслэлд нийт 6000 өрх гэрэл, цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг Эрчим хүчний яамнаас гаргажээ. XXI зуунд нийслэл хотод гэрэл, цахилгаангүй харанхуйгаар амьдарч байна гэдэг байж болшгүй зүйл гэдгийг Баянзүрх дүүргийн XXI хорооны иргэд хэлж байна.

Тодруулбал, тус хороонд харьяалагдах Ганц худаг буюу Жамсран уулын хойт талын 52 дугаар байршлын нутаг дэвсгэрт нийт 70 өрхийн 300 гаруй иргэн цахилгаангүй байна. Мөн Тоосгоны үйлдвэрийн ард Богдын давааны амны задгайд 10 гаруй, XXVII хорооны Сэлбийн 64 айлын задгайд 60 гаруй, Дунд Дарь-Эхийн VI хэсэг 27 дугаар гудамжны 20 гаруй өрх, II хороо Суврагын орчмын айл өрхүүд гэрэл цахилгаангүй 1-5 жил болж байгаа аж.

Эдгээр айл өрх гэрэл, цахилгаангүйгээс хүүхдүүд нь хичээлээ хийх боломжгүй, ахуйн хэрэглээний хергөгч зурагт ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа юм. XXI хороонд харьяалагдах Ганц худгийн арын газрыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдохдоо зөвшөөрөл олгоно гэж айлуудыг буулгасан.

Дараа нь айлууд бууж эхлэхэд УИХ- ын гишүүн Ж.Батзандан айлуудыг “Тэлж буу. Хорихын газрыг чөлөөлж иргэдэд олгоно” гэснээр айлууд нэмж ирж, үндсэндээ газрын зөвшөөрөлгүй задгай хаягаар суурьшсан байна. Гэвч өнөөг хүртэл газрын зөвшөөрөл олгоогүй бөгөөд зөвшөөрөлгүй болохоор цахилгаан тавилгүй өдийг хүрчээ.

Наад талын айлууд үндсэндэл "шагийн тог” авсан бол захынх нь цахилгаан авах боломжгүй болохоор нарны зай, мотор ажиллуулж байгааг иргэд хэлж байв. Ийнхүү тэд тойргийнхоо гишүүнд санал хүсэлтээ илгээж, үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол дээрх айл өрхүүдийг цахилгаан, эрчим хүчээр хангах хүсэлтийг Эрчим хүчний сайдад тавьснаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн юм.

Эрчим хүчний яамны зүгээс хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа ч эхний ээлжид 500 орчим айл, өрхийг цахилгаанаар хангахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXI хороонд харьяалагдах Ганц худаг, Сэлбийн 64 айлын задгай орчмын өрхийг эхний ээлжид цахилгаанд холбох ажлыг хийх юм байна.

Уг асуудалтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх С.Батцэцэг болон Эрчим хүчний яамны төлөөллүүд тус хорооны иргэдтэй уулзсан. Иргэд энэ үеэр өөрсдөд тулгамдаж буй асуудлаа хуваалцаж, мөн асуудлыг шийдвэрлэж байгаад талархлаа илэрхийлж байлаа.

XXI хорооны иргэн Д.Оюунчимэг “Энд 600 гаруй айл, өрх гэрэл, цахилгаангүй нэлээн удаж байна. Дүүргээс эхний ээлжид Ганц худгийн газрыг чөлөөлж байж иргэдэд олгоно гэсэн захирамжийг гаргасан. “Газрын зөвшөөрөлтэй бол та нар цахилгаантай болно” гэж байсан ч одоог хүртэл зөвшөөрлийн асуудал шийдэгдээгүй байна.

Дүүргээс асуухаар “Нийслэлийн Засаг даргад “Ганц худгийн газрыг чөлөөлж өгөөч" гэсэн иргэдийн хүсэлтийг хүлээлгэж өгсөн. Энэ газар чөлөөлөгдөх юм бол Газрын албанд “Иргэдэд тус газрыг олго" гэсэн зөвшөөрөл өгч, та нарт энэ газрыг олгож, цахилгааны асуудлыг шийднэ" гээд байгаа. Бид түүнийг нь хүлээсээр гэрэл, цахилгаангүй доод тал нь хоёр, дээд тал нь таван жил болж байна.

Тиймээс бид сүүлийн гурван жил эрчимтэй өргөдөл бичиж, хүсэлт тавьсан. Харин Д.Оюунхорол гишүүн бидний хүсэлтийг хүлээж авч асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байна" гэв. Иргэд ийнхүү санал бодлоо хуваалцсаны дараа Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар тэдэнд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм.

Мөн тэрбээр иргэд газрын асуудлаа шийдвэрлэх юм бол ямар нэгэн асуудалгүйгээр цахилгаанд холбох ажлыг ирэх сарын 10-ны дотор шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар “УИХ-д сонгогдсон гишүүд Улаанбаатар хотийн захын гэр хорооллуудад цахилгаан эрчим хүч холбогдоогүй газарт цахилгаан тавих хүсэлтийн дагуу нийт дөрвөн дүүргийн 23 цэгт боломжийн хэмжээгээр газрын зөвшөөрөлтэй айл өрхийг цахилгаанаар хангахаар болсон.

Уг ажлыг ирэх сарын 10- ны дотор хийж дуусгахаар зохион байгуулалттай арга хэмжээ авч байна. Нийт 21 гүйцэтгэгч компанийг шалгаруулж, ажлыг эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн XXI хорооны айл өрхүүдийн хувьд бидний зүгээс асуудлаа шийдчихсэн боловч энэ байршип тусгай хамгаалалттай бүс гээд гараад ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Ганц худаг өөр газарт шилжсэн ч эрхзүйн хувьд цуцлагдаагүй.

Үүнээс болж бид ажлаа эхэлж чадахгүй болчихоод байна. Тиймээс Д.Оюунхорол гишүүний тусламжтай газрын зөвшөөрлөө хурдхан гаргуулчих юм бол бид ажлаа эхэлнэ. Энд нийт 300 гаруй айл байгаа. Гол шугамыг татчих юм бол айлууд өөрсдөө цахилгаанаа татаад авах боломжтой болно. Үүнд 140 орчим сая төгрөг шаардлагатай байна. Одоогоор 70 орчим сая төгрөгийг шийдсэн байгаа” гэсэн юм.

Ямартай ч тус хорооны иргэд ойрын хугацаанд тог цахилгаантай золгох болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү УИХ- ын гишүүн Д.Оюунхорол тойргийн иргэдтэйгээ нягт холбоотой ажиллаж, тэдэнд тулгамдсан асуудлыг ээлж дараатайгаар шийдвэрлэж байгаа юм.

102 дугаар сургуулийн 60 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол улс орны эдийн засаг хямарчихсан энэ үед иргэдийнхээ нуруун дээрх ачааг бага ч болов үүрэлцэх үүднээс орлого багатай иргэдийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 23-нд тойргийнхоо VI хорооны эмзэг бүлгийн 200 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгсэл гардуулсан бол “1000 цүнх” аянд XXI, XXVII хорооны 20 хүүхдийг хамруупсан юм.

Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн хамгийн олон хүн амтай II, XXI, XXVII хорооны дунд байрлах 102 дугаар сургуулийн 60 хүүхдэд Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоотой хамтран цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ. Тус сургууль 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2500 хүүхэдтэйгээр гурван ээлжээр хичээллэдэг аж.

Түүнчлэн XXI хорооны “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн цэвэр усны шугамд холбуулах, барилгын болон сантехникийн засвар хийлгэх 16.8 сая төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжилж шийдвэрлүүлсэн байна. Мөн тус хороо болон XXVII хорооны өрхийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин олгохоор болсон юм.