Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд аа! "Оюу толгой"-гоор сонин юутай вэ?
2016.09.21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд аа! "Оюу толгой"-гоор сонин юутай вэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад асуулга хүргүүллээ.

Асуулгад Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцыг бичгээр ирүүлэхийг хүсчээ.

...Хоёр гишүүн асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгон хэлэлцүүлэх саналтай байгаа юм байна...

2010 оноос хэрэгжиж эхэлсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний ачаар тухайн үед манай улсын эдийн засаг тэлж, эерэг нөлөө үзүүлсэн. Тэгвэл энэ болоод ирэх жилүүдэд хэрэгжих хоёр дахь шатны хөрөнгө оруулалт мөн л өмнөх шигээ үр дүнтэй байгаасай гэсэн хүлээлт гишүүдэд байна. Тиймээс ч энэхүү асуулга нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Оюу толгой төсөлд анхаарлаа хандуулж ажиллахыг шаардаж байгаагийн нэг илрэл юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулга, 2016/09/19