Эрдсийн шинжилгээний нарийвчлал дэлхийн түвшинд хүрсэн
Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал Н. Тэгшбаяр
2016.09.21

Эрдсийн шинжилгээний нарийвчлал дэлхийн түвшинд хүрсэн

Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал Н. Тэгшбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын Геологийн төв лаборатори ямар түвшинд ажилладаг вэ?

Уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлдөг хоёр үндсэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, урт хугацааны тогтвортой байдал. Хоёрдугаарт, стандарт. Монгол Улсын Геологийн төв лабораторийн хувьд эрдсийн шинжилгээний нарийвчлал маш өндөр байж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстой.

Үүний тулд үндэснийхээ болон олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэщсэн байх учиртай. Гурван төрлийн стандарт бий. Чанарын удирд- лагын стандарт, лавлагаа материал үйлдвэрлэгчийн стандарт, ур чадварын сорил зохион байгуулагчийн стандарт. Энэ гурван стандартыг нэгэн зэрэг итгэмжлэгдсэнээр         лабораторийн чанарын хувьд платинум түвшинд хүрч байгаа юм.

Манай лаборатори АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар /АЛАВ/ итгэмжлэщэж, платинум түвшинг хангасан дэлхийн таван лабораторийн нэг. Хөндлөнгийн байгууллагаар жил бүр хянуулж, итгэмжлэлээ сунгуулдаг.

Эрдсийн шинжилгээний лабораториуд дотроо олон чиглэлтэй. Цацраг идэвхт ашигт малтмалын, физик, химийн, нүүрсний гэх мэт. Манай лаборатори энэ бүгдийг бүрэн цогцоор нь шинжилдгээрээ бусад лабораториос давуутай.

Эрдсийн шинжилгээ хийж, төлөвийг нь тогтоогоод зогсохгүй ямар ямар технологиор олборлож баяжуулах вэ гэдэг технологийн туршилтыг нь  хүртэл хийж өгдөг. Өмнө нь манайд хийсэн эрдсийн шинжилгээний үр дүнг зөвхөн Монголдоо хүлээн зөвшөөрдөг байсан бол одоо дэлхийн 70 гаруй оронд хүлээн зөвшөөрдөг болоод байна.

Дэлхийд хамгийн сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөр нэг цаг хугацаанд нэг дээжээс тогтвортой 77 элемент, газрын ховор 17 элементийг нэг дор тодорхойлох чадамжтай болсон. Лабораторийн чанарын гол үзүүлэлт бол үр дүнтэй холбоотой маргаан гарахгүй байх. Өнгөрсөн хугацаанд манайд нэг ч гомдол ирээгүй. Үндэсний болон АНУ-ын итгэмжлэлийн байгууллагуудаар байнга иттэмжлэгдэж, үл тохирол гарахгүй байх дээр өндөр түвшинд ажиллаж байгаа.

-Хүний нөөц, боловсон хүчний хувьд ямар байгаа вэ? Ойрын болон хэтийн зорилго?

Лаборатори дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжтэй байхаас гадна хүний нөөцөө дэлхийн түвшинд бэлтгэх ёстой. Дэлхийн түвшний тоног төхөөрөмж дээр ажиллах арга, аргачлал гэж тусдаа бие даасан шинжлэх ухаан байна. Манайх инженерүүдээ АНУ, Франц, Орос, Өмнөд Солонгос, Япон, Канад зэрэг орнуудад байнга бэлтгэдэг.

Бидний бүтээсэн   аттестатчилсан стандартчилсан загваруудыг дэлхий худалдаж авах түвшинд хүрсэн. Дэлхийн зургаан тивд байгаа дистрибьютерүүдээр дамжуулж аттестатчилагдсан стандартчилсан загваруудаа дэлхийн түвшинд зарж чадаж байна. Бидний дараачийн алхам хүнээс үл хамаарсан, автоматчилагдсан системийг нэвтрүүлэхээр Австралийн IМР компанитай хамтарч ажиллаж байна.

Ойрын үед үр дүн гарах байх. Зөвхөн Монголдоо гэлтгүй Ази, Номхон далайн бүс, уул уурхай хөгжиж байгаа дэлхийн бүх орнуудад салбар төлөөлөгчийн газраа нээх, дэлхийн хаана ч ажиллах боломжтой болсон. Монголчууд хүний оюун ухаан, инноваци, эрдэм мэдлэг шингэсэн экспортыг гаргаж чаддаг боллоо.

Лаборатори бол уул уурхайн салбарын зөвхөн нэг хэсэг нь. Дээр нь хайгуул  хийж байгаа компаниуд  Уул уурхайн яам, АМГ гэхчилэн олон оролцогч бий. Энэ бүгдийг цогцоор нь харж, тэнд ямар нэг доголдол үүсгэхгүй байхын тулд манайх илүү сайн, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй лаборатори бүтд сшон улсын түвшинд ажиллах ёстой. Үүний төлөө манайх мэргэжил арга зүйн зөвлөгөө байнга өгч ажиллаж байгаа. Манайх Ази, Номхон далайн бүсийн хэмжил зүйн хөтөлбөрийн гишүүн болох гэж маш олон жил хөөцөлдсөн. Өнгөрсөн жил их хуралд нь оролцоод энэ жил бүрэн эрхт гишүүн болсон.

Бүрэн эрхт гишүүн болсноор хүний нөөцөө хөгжүүлэхтэй холбоотой олон улсын сургалт, семинаруудад хөнгөлөлттэй оролцох, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн мэдээллийг авах, мэргэжлийн семинар, формуудад саналын эрхтэй оролцох гээд олон давуу тал бий.

Бидний харж байгаа бас нэг зүйл бол манайх дотроо Цагцраг идэвхт ашигт малтмалын лабораторитай. Монголд өмнө нь байгаагүй лабораторийг бий болгосон. Үүн дээрээ түшиглээд Ази, Номхон далайн бүс хариуцсан Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Монгол дахь түшиц лаборатори болох яриаг бид хийгээд явж байна.

Ойрын үед харж байгаа бас нэг зүйл бол зөвхөн элемент тодорхойлоод орхих нь эрдсийн судалгаа шинжилгээнд хангалтгүй юм байна. Үүний дараа ямар микробиологийн орчин байсан, ямар бактерүүд өсч үржиж байсан гэдгийг хүртэл судалдаг салбар нээхээр судалгааны ажил хийгээд дуусч байна. Хамгийн сүүлд хийж байгаа ажил гэвэл, уул уурхайн хайгуул судалгаа хийх явцад маш олон түүхийн олдворууд гардаг.

Түүний насыг тогтоох ажлыг ойрын үед эхлүүлнэ. Ингэснээр манайх дэлхийн түвшний лабортаториудад хийж байгаа бүх шинжилгээ судалгааг хийж чаддаг болно. Одоо бол манайх олдворын насжилтыг тогтооход Финляндуудтай хамтарч байгаа. Удахгүй монголчууд дангаараа тогтоох тухай асуудал ярилцаж байна.

ГИШҮҮНЧЛЭЛ
  •  Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (IАG)
  •  Олон Улсын Сгандартчиллын Байгууллагын Стандартчилсан Загварын Хороо (ISO REMGO)
  •  Ази, Номхон Далайн Орнууцын Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны Байгууллага (АРLАС)
  •  Ази Номхон Далайн Хэмжилзүйн Хүрээлэн (АРМР)
  •  Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим
  •  Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
  •  Монголын Геологийн холбоо
  •  Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо
  •  Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо
  •  Монголын Химич, Химийн Инженерүүдийн Нэгдсэн Холбоо
Газрын ховор элементүүдийг нэг бүрчлэн шинжилнэ

Индукцийн холбоост плазмын масс спектрометр (ICP MS) суурилуулан, боловсон хүчнээ сургаж бэлтгэснээр нэг дор 70 гаруй элемент, үүнд газрын ховор 17 элементүүдийн агууламжийг богино хугацаанд, өндөр нарийвчлалтайгаар ррт-ээс рр1 хүртэлх хязгаарт тодорхойлох боломжтой болж, цаг хугацаа, бүтээмжийг мөн тэр хэмжээгээр нэмэгдүүллээ. Дэлхийн зах зээлд эрэлттэй байгаа газрын ховор элементүүдийг нэг бүрчлэн тодорхойлсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд үлэмж хэмжээний хөрөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг олгож байна.

Өндөр түвшний чанарын хяналт ба итгэмжлэл

ГТЛ үйл ажиллагаандаа олон улсын ISO/IEC17025, ISOGUIDE 34, ISO/IEC 17043  стандартуудыг нэвтрүүлж, олон улсын хэмжээнд гурвалсан стандарт буюу “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-аар итгэмжлэгдсэн Монгол Улсын анхны лаборатори юм. Чанарын дотоод, гадаад хяналтын олон хэлбэрийг ашишан шинжилгээний ажлын чанар үнэмшлийг тогтвортой хангадаг.

Олон улс, бүс нутгийн хүрээнд зохион байгуулдаг ур чадварын сорилт хөтөлбөрүүдэд тогтмол оролцож өөрийн шинжилгээний үр дүнд дүгнэлт хийн ажиллаж байна. ГТЛ-ийн сорилтын дүн Олон Улсын Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ДАС МКА)-ийн хүрээнд дэлхийн 78 оронд хүлээн зөвшөөрөгддөг.