Эрдэнэбат.Ж 2016.09.22 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймгуудыг зорилоо

Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймгуудыг зорилоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад  хариулна.

Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1,000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ. 

Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаар орж, “Алтай групп” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцон, Халх гол сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ