Улаанбаатар хотын дарга С.Батболд
2016.09.22

Өрхийн хэрэглээний хийн түлшний хэмжээг нэмэгдүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд өрхийн хэрэглээн дэх хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг 3 үндсэн чиглэлийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

Удахгүй хүйтний улирал эхэлж, агаарын бохирдлын тухай бид ярьж эхэлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон төсөл хэрэгжүүлсэн боловч буураагүй. Тэгвэл хотын дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулахын тулд юу хийх вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Түүхий нүүрс аль бүсдээ оруулахгүй байх, хаана зарах, сайжруулсан зуухыг аль бүсэд тараах, автомашинуудад ямар хяналт тавих зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Мөн уурын зуухнуудын тоог яаж цөөрүүлэх, цахилгаан станцуудад ямар шаардлага тавих юм бэ гэх мэт цогц арга хэмжээг нэг нэгээр нь авахгүй бол айлуудын зуухыг сольж, автомашины утааг хориод нэмэр алга. Тиймээс иж бүрэн арга хэмжээ авна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?