Чингэлтэй дүүргийн ИТХ ээлжит хурлаа хийлээ
2016.09.23

Чингэлтэй дүүргийн ИТХ ээлжит хурлаа хийлээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулж шагнах тухай, Төрийн шагналд уламжлах, шагнах тухай зэрэг цаг үеийн зарим асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хурлаар "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан “Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар 3 байгууллага, “Ахмад настанд ээлтэй иргэн”-ээр 3 иргэнийг тус тус шалгаруулж шагнахаар боллоо.